Гүзээлзгэнэ таны арьсанд гайхамшгийг мэдрүүлнэ

    Гүзээлзгэнэ дан ганц амт шимттэй хүнсээр зогсохгүй арьсны эрүүл мэндийг маш ихээр дэмждэг гоо сайхны бүтээгдэхүүн ажээ. Энэхүү амтат жимсээр маск хийн арьсандаа түрхэх нь арьс чангаруулах үр нөлөөтэй байдаг гэнэ. Бүсгүйчүүддээ зориулаад гүзээлзгэнэ арьсанд ямар хэрэгтэй талаар мэдээлэл бэлтгэлээ. Уншаад, дараа нь туршаад үзээрэй, хатагтай нар аа. 

1.    Арьсыг цайруулна. 
Гүзээлзгэнэ нь арьсны үхжсэн эсийг задлан төлжүүлэхэд оролцдог альфа-гидрокси хүчил агуулдаг. Эхлээд маскаа бэлдэнэ. Дараа нь бэлдсэн маскаа арьсандаа түрхээд 15 минут болгоод бүлээн усаар зайлж угаах хэрэгтэй. Ингэснээр таны арьс маш хурдан өнгө засаж, гялалзах болно. 

2.    Батгыг эмчилнэ. 
Батга эмчилгээний бүтээгдэхүүний найрлагад ордог хэд хэдэн жор болон салицилийн хүчил гүзээлзгэнэд агуулагддаг. Энэ талаараа гүзээлзгэнэ арьсыг гуужуулж, нүх агшааж, батга гарах эрсдлийг бууруулдаг байна. 

3.    Арьсыг цэвэрлэнэ. 
Гэрийн нөхцөлд бэлтгэсэн гүзээлзгэний маск нь тослог арьсанд илүү тохиромжтой байдаг ба арьсыг гүн цэвэрлэгч болдог байна. Гүзээлзгэний шүүс нь арьсыг гуужуулан, нүхийг агшаах замаар арьсыг гөлгөр болоход нөлөөлдөг ажээ. Мөн гүзээлзгэний шүүсийг цэвэр тарагтай хольж хэрэглэвэл төгс үр дүнд хүрдэг гэнэ шүү. Нүүрэндээ түрхээд, хэдэн минутын турш иллэг хийгээд, дараа нь бүлээн усаар угааж цэвэрлээрэй. 

4.    Үрчлээний эсрэг үйлчилнэ. 
Гүзээлгэний маск нь арьсыг хөгшрөлтөөс хамгаалдаг гэнэ. Тус жимсэнд агуулагдах шим тэжээлт антиоксидант нь арьсны эрт хөгшрөлттэй холбоотой идэвхит хүчилтөрөгчийг саармагжуулдаг ажээ. Мөн гүзээлзгэнэ дэхь витамин С нь арьны уян хатан, залуу байдлыг хадгалах коллагений өсөлтийг дэмждэг байна. 

5.    Зовхинд буусан хар хүрээг багасгана. 
Гүзээлзгэнээ дундуур нь хоёр тэнцүү болгон зүсээд нүдэн дээрээ тавина. Ингэх нь нүд орчмын эмзэг арьсыг тайвшруулахад тустай ажээ. Гүзээлзгэнэ дэхь амин хүчлүүд нь зовхинд буусан хар хүрээг буулгаж, нүдний хүрээг гялалзуулж өгдөг байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hi (188.23.32.214) 2015-05-28 21:11:26
maskaa yaj xiixiin