Хамраас цус гарахад юуг анхаарах вэ?

Хүүхэд болон насанд хүрэгчдийн хамраас цус гарах нь элбэг байдаг. Хүмүүс цус гарахыг хараад ноцтойгоор хүлээж авдаг гэтэл энэ нь тийм ч аймшигтай асуудал биш юм. Орчны температурын өөрчлөлт, харшил, ямар нэгэн үрэвсэл болон янз бүрийн хүчтэй үнэр нь хамрын жижиг судсыг гэмтээдэг. Хамгийн байж болох муу тохиолдол хавдар юм.
Хамраас цус гарахад юу хийх хэрэгтэй вэ? 
1-р алхам
Хамгийн чухал нь тайван байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдийн өмнө тайван байгаарай. Мөн тухайн хүнийхээ толгойг хойш гэдийлгэх шаардлагатай. Энэ нь цусаа залгихаас сэргийлж байгаа хэрэг юм. Мөн амаараа амьсгалах хэрэгтэй шүү. 
2-р алхам
Тухтай газар олж суугаад хамраа бага зэрэг хоёр талаас нь шахаж цус гарж байгаа эсэхийг мэдрэх хэрэгтэй. Хэрэв цус гарсаар байгаа бол дараагийн алхамийг уншаарай.
3-р алхам
Цус алдсаар байх юм бол хүйтэн жин танд тус болох болно. Энэ нь цусыг тогтооход хамгийн үр дүнтэй арга юм.
Анхаарах зүйлс
Хамраас цус гарсан тохиолдол дээш харж хэвтэж болохгүй. Толгойгоо бага зэрэг гэдийлгэх нь цусыг залгихаас сэргийлж чадна. Мөн амаараа амьсгалах хэрэгтэй. Хамраараа амьсгалах нь дахин цус гарах шалтгаан болдог. 
Ус алдах нь 20 минутын турш үргэлжлэх юм бол эмчид хандаарай. Учир нь энэ нь тархи хөдөлсөн байж болно. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.