Сарын тэмдэг ирэх үед өвддөг зовиурыг багасах дасгалууд
Сарын тэмдэг гэдэг бол эмэгтэй хүний нэгэн чухал эрүүл мэндийн үзэгдэл, үйл явц байдаг. Эмэгтэй хүн бүрийн биеийн онцлогоос хамаарч зарим хүний биед зовиур мэдрэгдэх тохиолдолд байдаг. Тэгвэл тийм эмэгтэйчүүдэд нэгэн хэрэгтэй зөвөлгөө өгье.
Кегелийн дасгал
Энэ дасгалыг хаана ч хэзээ ч хэдэн ч удаа хийж болно. Үүнийг хийхдээ шээсээ барьж буй мэт үтрээний булчинг чангалж суллана. Энэ нь аарцагны булчинг чангалж өгдөг.
Аэробикийн дасгал
Усанд сэлэх, алхах, дугуй унах нь өвдөлтийг багасгах болно.
Иогийн дасгал
Иогийн дасгал бага аарцагны булчингийн уян хатан сайжруулж, стрессийг багасгахад тусалдаг.
Эрвээхэй зогсолт
Энэ дасгалыг хийхдээ бэлтгэх байдал шалан дээр цэх сууна. Хоёр хөлийн улийг нийлүүлээд, хөлөндөө хүрэх гэж хичээх хэрэгтэй. Хийх үедээ амьсгалаа зөв гаргаж байх нь чухал.
Тэмээ зогсолт
Өвдөгөн дээрээ зогсоод гараа хөл дээрээ тавиад амьгалаа зөв хувиарлан хойшоогоо гэдийнэ. Бага багаар хойшоогоо гэдийсээр шаланд хүрэх гэж чармайгаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







