Playboy сэтгүүлийн 60 дахь жилийнх нь ойд зориулсан дугаарын хавтсыг супер модель Кэйт Мосс чимлээ

Загвар өмсөгч Кэйт Мосс бол дэлхийн хамгийн нэртэй супер моделиудын нэг билээ. Playboy сэтгүүлийн эзэн Хью Хефнер 60 дахь жилийнх нь ойд зориулсан дугаарын хавтсыг чимэглэхээр түүнийг сонгожээ. Ирэх сард Кэйт Моссын 40 насны төрсөн өдөр болох тул тэрээр энэ үйл явдалыг тэсэн ядан хүлээж байгаа аж.


Хэдийгээр 40 настай ч Кэйт урьдын адил энэ ертөнцийн хамгийн дур булаам эмэгтэйчүүдийн нэг гэдгээ нотлон харуулсаар байна. Кэйт хар өнгийн усны хувцас өмсч, Playboy-н туулайны чихийг зүүж зургаа авахуулжээ. Нүүрэндээ хар өнгийн баг зүүж, өндөр өсгийт жийжээ. Өгзгөн дээр нь саглагар сүүл харагдаж байгааг хараад Хью Хефнер нулимс дуслуулан уулга алдсан гэнэ. Тус сэтгүүлийн редактор Жимми Йелинек загвар өмсөгч Кэйт Моссыг хамгийн шилдэг poster girl хэмээн нэрлэжээ.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.