Хумс бэхжүүлэхэд шар айраг тустай

Таны хумс хэврэгшиж, хугараад байвал шар айраг ашиглан хумсаа арчил. Пиво буюу шар айрганд агуулагддаг солодын ачаар хумс гоё болж, бэхжинэ. Доор дурдсан 3 аргаас хүссэнээ сонгон туршаад үз.
Шар айргаа хумсанд түрхсэний дараа гараа угааж болохгүйг анхаар. Зүгээр л салфеткаар арчиж аваад хумсандаа оливын тос түрхэн, гарын тосоор тослоход болно.
1-р арга: Үүний тулд танд 1 стакан шар айраг хэрэгтэй. Шар айргаа бүлээсгээд хуруугаа дүрэн 15-20 минут суухад хангалттай.
2-р арга: Энэ удаа өргөст хэмхтэй шар айргийг хэрэглээд үз. Та 0,5 стакан шар айргаа жаахан халааж дээр нь дөнгөж шахсан өргөст хэмхний шүүсээс 0,5 стакан хийж, чимх давс нэмээрэй. Мөн 15-20 минут хуруугаа дүрэхэд хангалттай.
3-р арга: Балжингарма цэцгийн ханд ч хумсанд тустай. Та 1 стакан шар айргийг сайн халаа, бараг буцалга. Дээр нь хатаасан балжингарма цэцгээс 1 хоолны халбагыг нэмээд 15 минут байлга.
Энэ хандыг хөрсний дараа гарын хумсандаа түрхээд 15-20 минут болго.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







