Нярай үеийн асаргаа сувилгаа
ThНярай үе нь гадаад орчиндоо дасан зохицох 4 долоо хоног буюу 28 хүртэлх хоногтой хүүхдийг нярай хүүхэд гэнэ. Нярайн эхний 7 хоногийг нярайн эрт үе, 7-28 хоногийг нярайн хожуу үе гэнэ.

Нярайн бие бялдарын өсөлт:
• Хүүхэд дунджаар 1 сар хүрэхдээ биеийн жин 20%-р нэмэгддэг.
• Өндөр нь 2,5-3см өснө.
• Толгойн тойрог дунджаар 1,5-2,5см-р, цээжний тойрог 1-1,5см-р нэмэгдэнэ.
• Нярайн үед хүүхэд 16-20 цаг унтана. Сэрүүн байх хугацаа нь 20 минутаас 1 цаг.
• 2 долоо хоногийн дараа гэхэд сонсголынх, 1 сарын дараа гэхэд хараа тогтож эхэлнэ.
Нярай үед гадаад орчиндоо дасан зохицохын тулд нэлээд өөрчлөлтүүд
явагддаг. Энэ өөрчлөлтүүдийг зөв асарч сувилвал хэсэг хугацааны дараа
арилдаг. 
1. Физиологийн шарлалт
Төрсний дараах 2-3 хоногт
арьс салст шарлаж эхлээд 7-10 хоног үргэлжлээд арилдаг. Хэрвээ 12-14
хоногоос дээш шарлалт үргэлжилвэл эмчид яаралтай хандаарай.
2. Физиологийн жин бууралт
Төрсний дараа эхний 3 хоногт биеийн жин нь төрсөн үеийн жингээсээ 6-8%
буураад 7-8 дах хоногоос эргээд төрсөн үеийн жиндээ хүрдэг.
Асаргаа сувилгааны онцлог:
• Гэр бүлийн орчин тав тухтай, 20-22 хэмийн дулаантай байна. Дутуу
төрсөн нярайг 22-24 хэмийн дулаантай орчинд байлгана. Нярай хүүхдийг
дулаан байлгах нь асаргааны гол үндэс байдаг.
• Хүүхдийг боломжтой
бол тусад нь оронд унтуулах, хэрэв эхтэйгээ цуг унтдаг бол тусад нь
өөрийнх нь орчинг бүрдүүлэх нь тохиромжтой байдаг.
• Нярай үед нь
хүүхдийг хөхүүлсний дараа болон унтах үед нь өлгийдөх нь биед нь
тохиромжтой байдаг. /нярайн хөдөлгөөн нь бүх биеийг хамарсан байдаг учир
цочих, гулгихаас сэргийлэхээс гадна нойрыг сайжруулж өгдөг./
• Хооллолт:
Нярай хүүхдийг эхийн хөхний сүүгээр хүссэн үед нь хооллох хэрэгтэй гэж
үздэг боловч хөхөө хангалттай хөхсөн хүүхэд 2-2,5-3 цагийн дараа дахин
хөхдөг.
Хүүхэд 15-20 минут хөхөө хөхөснийг хангалттай хөхлөө гэж тооцдог.
Нярай үед 2-3 цагийн зайтай 7-с доошгүй удаа хөхүүлнэ. Хөхүүлсний дараа
10-15 минут босоо байрлалд байлгаж хэхрүүлсний дараа хажуугаар нь бага
зэргийн дэртэй хэвтүүлнэ.
3. Хүй цэвэрлэх:
Нярай хүүхдийн хүйг оролдох хэрэггүй. Буцалсан усаар угаагаад хуурай байлгана.
4. Усанд оруулах:
Нярай хүүхдийг өдөр бүр хүй нь шүүстэй үед буцалсан усанд
/36,5-37хэмийн дулаантай/, хүй хэвийн үед крантны усанд оруулж болно.
Усанд оруулах хугацаа 5 минут байна.
5. Хамар цэвэрлэх:
Нярай
хүүхдийн хамрыг өдөр бүр цэвэрлэж, амьсгалахад нь чөлөөтэй, хөхөө
хөхөхөд нь саадгүй байлгах ёстой. Хамар цэвэрлэх талын нарийн зөвлөгөөг
манай эмнэлгээс ирж авч болно.
6. Агаарт гаргах:
Дулааны
улиралд хүүхдийг төрсний дараа 7 хоногтойгоос, хүйтэн сэрүүний улиралд
14-21 хоногтойгоос нь цаг агаарын байдлаас хамаарч, -5хэмээс доошгүй үед
гадаа гаргана. Хүүхдийг агаарт гаргах хамгийн тохиромжтой цаг нь
10-12цаг, 14-16 цагуудийн хооронд 20-30 минутаас эхлэн дасгаж гаргана.







