Алтан медаль хүртсэн О.Насанбурмаадаа баяр хүргэе бүсгүйчүүдээ!

Польш улсын Варшав хотод эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХIХ дахь уламжлалт олон улсын тэмцээн үргэлжилж байна.

Эхний өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 4 эмэгтэй бөх барилдсанаас 69 кг-ын жинд О.Насанбурмаа бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж алтан медаль хүртлээ. Харин өнгөрсөн жилийн аварга С.Бямбацэрэн, С.Цэрэнчимэд нар медальгүй хоцорчээ. С.Нарангэрэл угсраа мэхээ гүйцээн хийж чадсан бол ялалт ойрхон байлаа.

Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж тэмцээн өндөрлөнө. Манай 4 эмэгтэй бөх дэвжээнд гарч барилдана.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.