“Ур ундрах” компаний захирал А.Алтантуяа: Монгол үндэсний хувцасаа дэлхийн бренд болгоно
Монголчууд эрт дээр үеэс эдлэж хэрэглэж ирсэн, хорвоод хосгүй хэмээн үнэлэгддэг үндэсний хувцасаараа бахархадаг билээ. Сүүлийн үед хөгшид, залуус бүгд л үндэсний хувцасаа өөрсдийн нас, биеийн онцлогт тохируулан дэгжирхэх болж. Ийнхүү үндэсний хувцас үйлдвэрлэлийн “Ур ундрах” компаний захирал, худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан А.Алтантуяатай энэ жилийн загварын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа тухай цөөн хэдэн хором ярилцсан юм.

-“Ур ундрах” компани нь зөвхөн үндэсний хувцас дагнан урладаг юм уу?
-Тийм ээ, манай компани 2003 оноос эхлэн монгол үндэсний хувцас үйлдвэрлэл, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөгийн байдлаар Монгол дээл, малгай, гутал, сүлжмэл бүс зэргийг иж бүрдлээр нь үйлдвэрлэдэг дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай цөөн хэдэн компаний нэг.
-Үндэсний хувцасаараа гоёх Монголчуудын тоо жилээс жилд нэмэгдэж байна уу?
-Ер нь жилээс жилд үндэсний хувцасаараа гоёх гэсэн хүмүүсийн сонирхол нэмэгдэж байгаа. Гэр бүлээрээ ижил загвартайг захиалан өмсөж байх жишээтэй. Өнгө загварын хувьд ч гэсэн жил ирэх тусам шинэлэг, дэгжин болсоор байгаа.Үндэсний баяруудаар монгол дээлээр гоёсон хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаад маш их баярладаг.
-Энэ жилийн хувьд ямархуу загвар модонд орж байна?
-Ер нь Монголчууд уламжлалаа л барьж байгаа. Энэ жилийн “Гэгээн Муза” наадамд оролцогчид дийлэнх нь монгол дээл, хувцасаар гоёсон байсан. Гэхдээ эдгээр нь европийн бренд хувцасын хуулбар болжээ гэсэн шүүмлэлд ороод байсан. Тиймээс манай дэлгүүрийн худалдан авагч, захиалагчдын хувьд уламжлалаа хадгалсан хувцас л борлуулалт ихтэй байна даа.

-Оюутан залуус мөнгөн хонхны баяраараа бүгд л Монгол дээлээрээ гоёдог болсон. Залуус ямархуу өнгө загварыг сонирхож байна вэ?
-Тиймээ, залуусын хувьд хонхны баяр дөхөөд ирэхээр захиалга эрс нэмэгддэг. Залуус ихэвчлэн европ, орчин үеийн хувцасны загварыг уламжлалт загвартаа шингээж захиалга өгдөг. Харин өнгөний хувьд залуус, дунд эргэм нас аль нь ч хурц, тод өнгийг сонирходог болсон байна. Улаан, улбар шар, номин цэнхэр гэх мэт.
-Албан байгууллагууд ч хамт олноороо монгол цамцаар их хослох болсон байна?
-Бид Монголд хөрөнгө оруулалт хийсэн гадаадын компаниудтай их хамтран ажилладаг. Үндэсний хувцасыг гадаадууд Монголчуудаас дутахааргүй их сонирхож худалдан авдаг. Баяр ёслол, ойн баяраа тэмдэглэхдээ хамт олноороо ижил загвартай хувцасаар хосолдог болсон байна. Жишээ нь Үндэсний түүхийн музейн хамт олон Тиранозавр Батаарыг авчирсантай холбогдуулан хамт олноороо байгалийн өнгөтэй монгол цамцаар хосолсон. Үнэхээр гайхалтай санагдаж байгаа. Монгол үндэсний загвар сэргэж, дэлхийн бренд болж байгаа гэж боддог.
-Дээл өмсгөлөөс гадна өөр бусад хувцасыг урладаг уу?
-Манай компани малгай, дээл, бүс, гутал үйлдвэрлэдэг. Монгол гутал дагнан хийдэг “Энх-Уянга” компантай хамтран ажилладаг. Мөн Жонон, хаан хутагт малгай, сүлжмэл бүс зэргийг өөрсдийн дээл, өмсгөлдөө хослуулан авч болдогоороо давуу талтай. Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс гэж үндэсний хувцасаа иж бүрнээр нь өмссөн хүн хамгийн тансаг харагддаг.
-Танай компани “Болор цом” яруу найргын наадмыг жил бүр ивээн тэтгэж хамтарч ажилладаг гэж сонссон?
-Тиймээ, 10 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Чамдаа би хайргүй байхын аргагүй гэдэг шиг л зохиолчид маань гээгээлэг сайхан хүмүүс байдаг учраас зохиолчиддоо хайргүй байхын аргагүй. Тиймээс л “Болор цом” яруу найргын наадмыг ивээн тэтгэж ялагчид нь өөрсдийн ур ухаан зарж хийсэн бүтээлийнхээ дээжээр бэлэг барьдаг.
-Ялагчаар хэн тодорхыг нь мэдэхгүй юм чинь яаж бэлгээ бэлддэг вэ?
-Ерөнхийдөө 40-45 гэсэн монголчуудын дундаж раземьаараар дээлээ оёод бэлдчихдэг. Хэрэв таарахгүй бол дараа нь солиулчихаж болно шүү дээ. Гэхдээ яагаад ч юм бидний бэлдээд очсон дээл ихэнхдээ эзэндээ таарчихдаг шүү дээ. Цаанаасаа л яруу найргын ертөнцтэй холбоотой байх ёстой юм байлгүй дээ гээд их билэгшээдэг шүү.
-Олны танил хүмүүс маань баяр наадмаар шинэ содон дээлээр их гангарсан харагддаг. Танайхаар хэр үйлчилүүлж байна?
-их үйлчлүүлэг. Энэ тэр гэж нэрийг нь цохоод яахав. УИХ-ийн гишүүд, урлаг соёлын одод,яруу найрагч, бөхчүүд гээд л тал бүрийн л хүмүүс байдаг.
Н.Цэвэгмид

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.