Топ модел Х.Бадамгэрэл ”Өөдрөг бай, бид чинь эмэгтэйчүүд”




Уншигч бүсгүйчүүдэд өгөх гоо сайхны зөвлөгөө: Өглөө босонгуутаа 1-2стакан цэвэр ус уу. Алим сайн идээрэй,сүү тараг бас хэрэглэ өдөр тутамдаа, 7цагаас хойш хоолны төрлийн зүйл битгий ид болж өгвөл тараг уугаад унтаарай.Эрүүл хооллопог байвал арьс үс хумс гээд гэдээд төрхөд шууд харагдаж мэдрэгдэж таньд кайф өгнө. Ямар ч тохиолдолд будагтайгаа битгий унт заавал хөөсөөр цэвэрлэ. Бас үргэлж өөдрөг байж болно бүтнэ гэсэн сэтгэлгээгээр хандаж үргэлж инээмсэглэ.

Сайхан биетэй байхын нууц: Зөв хооллолт, зөв хувцаслалт өөртөө зоригтой зөв өөрчлөлтийг хийж байгаа ямар ч хүн сайхан биетэй харагдаж болно гэж би боддог. Тараг уугаад унтаарай.Эрүүл хооллодог байвал арьс, үс, хумс гээд гадаад төрхөд шууд харагдаж, өөрт мэдрэгдэж танд эрч хүч өгнө. Ямар ч тохиолдолд будагтайгаа битгий унт. Заавал хөөсөөр цэвэрлэ. Бас үргэлж өөдрөг байж болно бүтнэ гэсэн сэтгэлгээгээр хандаж үргэлж инээмсэглэ.

Ээж болсон сэтгэгдэл: Ээж байх нь маш их хайр, уучлал,том зорилго, хэн нэгний төлөө үргэлж сэтгэл гаргаж чаддаг байх уужим ухаан,тэвчээр, боломж, ухаарал гээд олон зүйлсийг гүн гүнзгий мэдрүүлдэг.

Урам зориг авваг зүйл: Эргэн тойрны бүхий л зүйлээсээ урам зориг авдаг. Би чинь их өөдрөг хүн шүү дээ...

Эхнэр хүний аз жаргал таны бодлоор: Хүссэн зүйлээ хийж түүнээсээ сэтгэл ханамж авдаг байх нь хүн бүрийн хувьд чухал. Харин эхнэр хүний хувьд энэ хэсгээсээ холдчих гээд байгаа юм шиг надад санагддаг. Миний хувьд сайн ханийн ачаар хүссэн зүйлийхээ оргилруу тэмүүлэх урам,хүч байнга буцалж байна. Хүссэн зүйлээ элдэв гэр бүлийн дарамт хориогүйгээр ажлаа хийж явна. Ер нь эр нөхрийн хайрыг эхнэрийнх нь сэтгэл хангалуун харцнаас,үйлдлээс мэдрэнэ. Хайртай л бол дуртай зүйлийг нь дэмжих ёстой гэж боддог.

Амьдралын хамгийн чухал зүйл: Хайр, итгэл, зорилго гээд олон чухал зүйл бий. Аль өнцөгөөс нь харах уу гэдгээс л шалтгаалаад өөр өөр байдаг.

Эмэгтэй хүний гайхамшиг таны бодлоор: Эх хүн болно гэдэг эмэгтэй хүний нэгэн гайхамшиг. Ээж болсоныхоо дараа
эмэгтэй хүн бол маш их, бүр агуу их тэвчээр юм гэж ойлгосон.Цаашид
олон гайхамшигуудийг өөрийнхөө хувьд нээж, ойлгож, ухаарах боно.

5 жилийн дараах би: 5 жилийн дараа гэр бүл минь гишүүн нэмэгдсэн аз жаргалтай, илүү төлөвшиж,бүр илүү ухаалаг няхуур том зорилготой Х. Бадамгэрэл болсон байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






