Playtime-2015” энэ сарын 27, 28-нд болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Playtime-2015" амьд хөгжмийн наадам энэ оны 6 дугаар сарын 27, 28-нд "Монгол шилтгээн"-д зохион байгуулагдах гэж байна. Тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, найрсаг хотыг бий болгох, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг хамтлаг дуучдыг танилцуулах замаар залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.
PlayTime-2015 наадмын хүрээнд:
АНУ-ын “Pains of Being Pure at Heart”, “SSIGHBORGGG”,
Өвөр Монголын “Есөн Эрдэнэ” зэрэг хамтлагууд болон
“Никитон”, “Нисванис”,
“The Lemons”, “Моханик”,
“The Colors”, “Rec On”,
”Цонхон дээр суусан ялаа” зэрэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна. Энэ удаагийн наадам нь “Playtime”, “Шинэ давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг танилцуулах болно.
Үүнээс гадна REPLY буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдлаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. REPLY яармаг нь “PlayArt”, “PlayKids”, “PlayMerchendise” зэрэг өртөөнөөс бүрдэх юм. Тус яармаг нь наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлсхийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага, хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, найрсаг харилцааг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой. Наадмын үеэр Монголын богино хэмжээний киног толилуулах зэрэг олон хөтөлбөрүүдийг багтаасан байна. Мөн энэ сарын 6нд наадмын өдөрлөг 15 цагаас Hi-Fi Records төв салбар (Улсын Их Дэлгүүрийн зүүн урд талд) дээр зохион байгуулагдах гэж байна. Өдөрлөгт “Шинэ Давалгаа” тайзыг төлөөлөн The Blacks, and Flamingo Fitch нар оролцоно. Мөн энэ өдөр ирсэн бүх хүмүүс наадмын тасалбар хожих сугалаанд оролцох боломжтой бөгөөд хоёр азтан Playtime 2015 наадмын хос тасалбарын эзэн болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна! Дэлгэрэнгүй мэдээллийг www.playtime.mn сайтнаас авна уу.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







