Нүүрнээсээ дутахгүй гараа арчил, гараасаа дутахгүй хөлөө арчил
ё
Хөл бол хүний бүхий л жинг үүрч явдаг, ялангуяа өсгийтэй гутлаа гангарсан өдөр улам ч их хөндүүр орсон байх нь бий. Хөлийн уланд олон мэдрэлийн цэгүүд байдаг. Тиймээс хөлөө эвэршүүлж, хатуу ширүүн болохоос нь өмнө тордоорой. Бид өдөр болгон нүүрээ цэвэрлэж, өглөө болгон тольдон тольдон хардаг шигээ үдэш бүр болохгүй бол 7 хоногтоо нэг удаа түүнд анхаарал тавь. Дараах зөвлөгөө бүсгүй танд илүүдэхгүй шүү.

Хөлний ул, тавхай удаан хугацаанд эвэршиж цав гарч, хагарсан бол нэг ширхэг төмсийг чанаад, нухаш болгож, хөлнийхөө асуудалтай хэсэг дээр халуунаар нь тойруулан тавь. Үүний дараа гялгар уут хөлөндөө углаад унтаарай. Хөлнийхөө боолтыг авсныхаа дараа хөлөө савантай бүлээн усанд 5-10 минут дүрээд, төмсөн маскныхаа үлдэгдлийг цэвэрлэнэ. Энэ аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл хөлний ул, өсгий тань зөөлөрч хэвийн байдалдаа орно. Анхааруулахад хөлөө дүрэх усандаа ванны хөөсрүүлэгч хийж болохгүй шүү.

Мөн эвэршсэн хөл, ширүүн болсон өсгий оймс, трико ураад байдаг учир байн байн шинийг авах болдог. Хэрвээ ийм асуудал тулгарсан бол хөлөө бүлээн усанд халбага давс эсвэл сода хийж, 10 минут орчим байлгах хэрэгтэй. Үүний дараа арьс зөөлөрмөгц хөлөнд зориулсан үрэгчээр үрээрэй. Эцэст нь хөлөө сайтар арчаад, биеийн тос түрх.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Smile
(124.158.126.22)
2015-10-14 21:27:30
Гаргалгаа хөлөө нүүрнээсээ илүү арчил
0
0
0
Хариулах







