Оскарын шагнал гардуулах ёслол дээрх хамгийн үнэтэй 10 даашинз

Академи Авардс бол кино урлагийн салбар дахь хамгийн том шоу билээ. Энэ удаад та бүхэндээ Оскарын наадмын түүхэн дэх хамгийн үнэтэй 10 даашинзыг танилцуулж байна. Хэн гэдэг эрхэм, хэр үнэтэй даашинз өмсөн хүрэлцэн ирсэн гэдэг уншигч авхай та бүхэнд сонирхолтой байх болов уу?

10. Анне Хатауэй


2010 оны наадамд жүжигчин эмэгтэй хүрэлцэн ирэхдээ Валентиногийн урласан 80,000 ам долларын үнэтэй улаан торгон даашинзтай ирж байжээ. Мөн тэрээр Tiffany & Co 10,000 долларын хүзүүний зүүлтийг зүүсэн байна.

9. Кейт Бланшетт


Тэрээр 2014 оны наадамд Сваорвски шигтгээгээр битүү чимэглэсэн торон даашинз өмссөн байна. Даашинзны үнэ 100,000 доллар ажээ.

8. Шарлез Терон


Түүний өмссөн даашинз 100,000 долларын үнэтэй. Мөн тэрээр 4,5 сая доллар бүхий үнэтэй бугуйвч, ээмгийг тус даашинз дээр хослуулсан байна.

7. Жессика Биел


Алдарт дуучны гэргий 2014 оны Оскарын наадамд хүрэлцэн ирэхдээ 100,000 долларын үнэтэй Шанелын даашинзыг өмсчээ.

6. Кейт Уинслет


2007 онд жүжигчин эмэгтэй мөн л 100,000 долларын үнэтэй даашинзыг өмссөн байна. Түүний даашинз далайн ногоон өнгөтэй бөгөөд нэг мөр гарсан загвартай байжээ.

5. Одри Хепбурн


1954 онд тэрээр "Ромд өнгөрүүлсэн амралт" киноны дүрээр шагнал хүртсэн билээ. тэр үед түүний өмссөн даашинзны үнийг өнөөгийн ханшаар бодвол 131 гаруй мянган доллар болох ажээ.

4. Элизабет Тейлор


1999 оны наадмын хамгийн үнэтэй жүжигчин нь Элизабет байлаа. 1970 оны наадамд тэрээр хүрэлцэн ирэхдээ 167,500 долларын даашинз өмсөж, нөхрийнхөө бэлэглэсэн 69 каратын сүүдэрт нүд нэртэй хүзүүний зүүлтийг зүүсэн байжээ.

3. Кейт Бланшетт


2007 оны шагнал гардуулах ёслолд ирэхдээ тэрээр Армани брендийн 200,000 долларын үнэтэй даашинзыг өмссөн байна.

2. Николь Кидман


1997 оны оскарын наадмын нэгэн сайхан чимэг нь тэр байлаа. Түүний өмссөн даашинз Кристиан Диорых бөгөөд 2 сая ам долларын үнэ бүхий ажээ.

1. Женнифер Лауренс


Өлсгөлөн тоглоом киноны од бүсгүй 2013 онд нэр хүндтэй тус шагналыг хүртэж байсан. Тэрээр Диор брендийн 4 сая ам доллар бүхий даашинзыг өмссөн байсан юм. Манай уншигчид санаж байгаа бол тэрээр тайз руу гарч байхдаа даашинзныхаа хормойнд тээгэлдэж байсан билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.