Сури Круз Шайлогийн шинэ найз охин болжээ

Анжелинагийн хачирхалтай охины талаар бид өчигдөрхөн мэдээллэсэн билээ. Харин энэ удаад Шайло охин алдарт жүжигчин Том Крузийн охин Суритэй найзлах болсон талаар мэдээллийг хүргэе.


Охидууд саяхнаас найзлах болсон бөгөөд үүний талаар сонссон ихэнхи хүмүүс тэдний ижил төстэй тал юу юм бол гэж гайхацгааж байгаа гэнэ.

Шайлогийн гэр бүл өнөр өтгөн бол Сури бүрэг ичимхийгээс гадна ээжтэйгээ л цагийг өнгөрөөдөг байна. Саяхан болсон “Kids Choice Awards наадмын үеэр охидууд танилцжээ.


Америкийн “Од” сэтгүүлд бичсэнээр тэд нэг дор сууцгаасан байсан юм. Сури ихэнхидээ чимээгүй сууж тэнд байгаа хүүхдүүдээс ичээд байх шиг байсан. Харин Шайло бол маш нөхөрсөг байсан тэр эхлээд Суритэй ярьж эхэлсэн хэмээн бичжээ. Шайло өөрийн эгч Захаратай ирсэн байсан бөгөөд удалгүй охидууд бүгд л хөгжилдөж эхэлсэн байна.

Тэдний сонирхол маш өөр боловч тэд маш сайхан нөхөрлөж байгаа нь олон хүний гайхашралыг төрүүлж байна. Сури Круз ягаан өнгөнд дуртай, маш мэдрэмжтэй хувцаслаж бусад охидын адил тоглоом сугавчилж явдаг нэгэн. 

Харин Шайло бол тэс өөр. Хөвгүүдийн өмсдөг хувцсыг өмсдөг, хөл бөмбөг тоглох дуртай сонирхол татам хүүхэд юм. Хэдийгээр өсөж буй орчин, сонирхол маш ялгаатай боловч найзлаж нөхөрлөхөд ийм зүйл хамаагүй гэдгийг бяцхан охид батлах ч юм билүү? 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
dddd (202.5.196.170) 2015-04-16 15:35:39
angelinagiin ohin eejiigee duuriagaad lesbian bolj bgan blgui
Ллл (150.129.141.165) 2015-04-15 17:34:36
Трансжэндэр