Монгол охин шилдэг эмэгтэй жүжигчин номинацад нэр дэвшиж байна
Телевизийн олон ангит "Хөгжилтэй гэр бүл " киноны бяцхан охины дүрээр олны танил болоод байгаа У.Цасжин олон улсын "London short film awards" - д шилдэг эмэгтэй жүжигчны номинацад нэр дэвшээд байна. Найруулагч Чингүүний найруулсан "A Family Portrait" хэмээх богино хэмжээний кино нь энэхүү наадмын 100 бүтээлээс шилдэгт шалгараад байгаа бөгөөд У.Цасжин хүчирхийлэлд өртсөн охины дүрийг маш чадварлаг гаргажээ.

Одоо 11 настай, “Цоглог” студийн жүжигчин У.Цасжин охин өмнө нь Б.Чингүүний “Миний сарнай” богино хэмжээний кино, “Х түц” продакшны
“Сэрүүн хасын нууц” драмын жүжигт эмгэнэлт хувь тавилан бүхий бяцхан охины дүрийг бүтээж байсан юм.

"London short film awards" шилдэг дүрүүдээ шалгаруулахдаа олон нийтийн саналыг авах үүднээс facebook, twitter орчинд санал хураалт явуулах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







