Монголын анхны фитнесс мисс Б.Сугарсүрэн Playboy Mongolia сэтгүүлийг чимлээ
Монголын анхны бодибилдингийн эмэгтэй тамирчдын нэг, анхны фитнесс мисс, анхны Олон улсын хэмжээний мастер бүсгүй бол Б.Сугарсүрэн билээ. Тэрээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, Зүүн Азийн аваргын
алт, мөнгөн, Монгол улсын хошой аварга зэрэг олон шагналуудын эзэн юм. Мөн
Монголын эмэгтэй тамирчдыг дасгалжуулан, олон улсын тэмцээнд бэлтгэж, А
зэрэглэлийн шүүгчийн эрхтэйгээр тэмцээнүүдэд оролцдог ажээ.

Анхны фитнесс мисс бүсгүй Playboy Mongolia сэтгүүлийн шинэхэн Playmate-ээр тодорчээ. Тус сэтгүүл нь Монголд шинэ салбараа нээгээд нэг жилийн хугацааг ардаа үдэж байна. Мөн нэг жилийн хугацаан дахь дугаарууддаа олны танил гэхээсээ илүү шинэ залуу загвар өмсөгч, үзэсгэлэнт бүсгүйчүүдээр нүүрээ чимэх болсон юм. Ингээд түүний Playboy Mongolia сэтгүүлийг чимсэн зургуудаас хүргэж байна.









