Хөөрхөн хүүхэн кино мюзикл болно

Анх дэлгэцнээ гарч үзэгдлийн хүртээл болсноос хойш 25 жилийг ардаа үдсэн хөгжилтэй хайрын түүхийг өгүүлэх "Хөөрхөн хүүхэн" кино тун удахгүй мюзикл хэлбэрээр үзэгч олонд хүрэх гэнэ.



3 дугаар сарын 23-ы өдөр буюу өнгөрсөн даваа гаригт тус киноны уран бүтээлчид эргэн уулзаж, киноныхоо 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Найруулагч Гарри Маршалл "Хөөрхөн хүүхэн" киног мюзикл болгох их ажилдаа орсон байна. Хэдийгээр мюзикал уран бүтээлийн гол утга санаа өмнөх кинотой адилхан байх боловч үзэгчдийг уйдаахгүй гэдэгт найруулагч итгэлтэй байгаа бөгөөд тус мюзикл "Броадвей"-н тайзан дээр тавигдах гэнэ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.