Гавъяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ

Монгол улсын гавъяат тамирчин С.Цэрэнчимэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Аваргын төлөө Украины бөх Оксанатай Херхелтэй барилдаж 10:7-гоор ялаглаа. Тэрээр  "Алдар" спорт хорооны тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт 20 настай олон улсын хэмжээний мастер  юм. 

Тэрбээр үндэсний шигшээ багт 2013 онд тамирчнаар орсон. 2011 онд спортын мастер, 2013 онд ОУХМ цол хүртсэн. 

2010 онд Тайландад болсон Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс хотод хүрэл медаль, Залуучуудын ДАШТ-ээс 2013 онд Болгар улсын Софи хотод алт, өсвөрийн Унгарын Зомбаттелли хотноо болсон ДАШТ-ээс 2011 онд хүрэл, 2011 онд Ташкент, 2014 онд Астанад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр хүрэл, 2014 онд Улаанбаатарын Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2013 онд “Mongolia оpen” ОУТ-ээс алт, 2012 онд Энэтхэг улсын Нью-Дели хотод болсон анхдугаар Хари Рамын “Гранд при”-гээс хүрэл, 2014 онд ОХУ-ын Красноярск хотноо И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при”-гээс мөнгө, Польшийн “Poland оpen” ОУТ-ээс алтан медаль хүртжээ.



2014 онд Ташкент хотноо болсон ДАШТ тэмцээнээс алтан медаль хүртэж эх орныхоо нэрийг гаргаж байсан юм. Энэ удаад ч гэсэн тэр чадлаа. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.