Кайтлин Женнер дуртай гоо сайхны бүтээгдэхүүн

Цагтаа олимпийн аварга хүртэл болж явсан хөнгөн атлетикийн од тамирчин, хийсэн бүтээсэн гойд зүйлгүй ч үргэлж олны анхаарлыг татдаг Ким Кардашианы хойд аав нэг л өдөр өөрийн эмэгтэй хүн болох мөрөөдлөө биелүүлж Каитлин болсон билээ. 



Түүний охидууд болоод шүтэн бишрэгчид нь хэсэгтээ цочролын байдалтай байсан ч удалгүй эвлэрсэн. Харин саяхнаас хатагтай Каитлин хүмүүстэй илүү ойр байхын тулд асуулт хариултын Ask форумыг Намайг Каитлин гэдэг нэрээр нээжээ. Хүмүүсээс элдэв янзын асуултууд ирж байгаа бөгөөд ихэнхи хувь нь арьс арчилгааны талаар асуусан байжээ. Асуулт бүрт тэрээр хариулт өгөхийг хичээж байгаа бөгөөд заримд нь бүр видео илгээдэг гэнэ. Мөн тэрээр Viva Glam брендийн бүтээгдэхүүнийг хэрэглэх дуртай гэдгээ ч нуугаагүй ажээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.