Дэлхийн одод шинэ оныг хэрхэн угтсан бэ?

Оросын Эллэ сэтгүүл дэлхий дахинд алдар нэр нь цуурайтсан одод 2015 оныг хэрхэн угтсан талаар өөрсдийн цахим хуудсандаа нийтэлжээ. Инэгээд энэхүү мэдээллийг уншигчиддаа сонирхуулъя.


Дуучин Бионсей. Тэрээр он гарах тэр мөчид өөрийн өнгөрсөн 365 хоногт юу хийж өнгөрөөсөн талаарх зургуудыг 1 минутанд багтаасныг олон нийтийн сүлжээнд байршуулсан аж. Өөрөөр хэлбэл дуучин бүсгүй улиран одсон 2014 оныхоо тайланг тавьжээ. 

 

Дуучин Жей.Ло. Латин Америк гаралтай дуучин бүсгүй маань шинэ оны босгон дээр өөрийн "хун гүнж" болсон дүртэй, анхны аялан тоглолтын тайзны ард зогсох зургаар сонсогч, фенүүддээ шинэ оны мэнд дэвшүүлжээ. 



Жизель Бюндхен. Супер модель, нэгэн үеийн сахиусан тэнгэр тодотголтой байсан бүсгүй өөрийн лаа барьсан зургаа инстаграм хуудсандаа нийтэлжээ. Тэрээр өөрийн мянга мянга дагагчдад "Ирж буй шинэ жил та бүхэнд гайхалтай аз завшаан, мартагдхааргүй адал явдал, дурсамжит мөчүүд мөн бидний зүрх сэтгэлээр хайраар дүүрэн байхыг хүсэн ерөөе. Бас та бүхний хүсэл мөрөөдөл биелэлээ олох болтугай" хэмээн бичжээ. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.