Хөл хүнд Кимийн үдшийн гоёл

Кимийг дахин хүүхэд төрүүлж чадахааргүй болсон талаар хэдэн сарын өмнө хэвлэл мэдээллийнхэн шуугиж байсан. Харин тэрээр одоо хоёр дахь хүүхдээ тээж байгаа бөгөөд төрөх өдрөө тэсэн ядан хүлээж байгаа билээ. 


Жил бүр уламжлал болгон зохиогддог Нью-Йорк загварын долоо хоногийн шоун дээр тэрээр өчигдөр өөрийн нөхөр Кане Уэстийн хамтаар хүрэлцэн ирлээ. Ким Кардашиан хэдий хөл хүнд боловч өөрийн халуухан хэв маягаа хадгалсаар байгаа юм. Шоунд ирэхдээ тэрээр Givenchy брендийн шин загварын даашинзаар гоёсон нь түүнийг илүү сайхан харагдуулж байсан байна. Хөл хүнд бүсгүй гэхээр намхан ултай гутал, том хэлхгэр хувцас гэх ойлголтыг Ким тийм ч их таашаадаггүй бололтой. 

 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.