”Эхийн сэтгэл” дууны үг

"Зүрхэнд хүрсэн дуунуудыг сэтгэлд хоногштол дуулцгаая" 

Өнөөдөр таны дууны урын санд Хангалын ая, Цэрэндэндэвийн үг, дуучин Х.Болормаа, Э Оюумаа, Р.Дэлгэрмаа нарын хамтран дуулсан "Эхийн сэтгэл" дууны үгийг хүргэж байна. Дуугаа дагаж дуулаад үгийг бүрэн сураад аваарай. 

"Эхийн сэтгэл"

Бүүвэйн дууны аяараа шөнийг сэрээсэн
Булбарай үүрдээ уургаа шимүүлж өсгөсөн

Ээжийн ариун сэтгэл 
Энэхэн дэлхийдээ хосгүй еэ
Эрдэнэт хүмүүн бүхэнд
Ээжээс үнэтэй хүн үгүй еэ

Түмэн мэргэн сургаалиа хүүдээ хайралсан
Төвшин ёсыг эрхэм болгож сургасан

Ээжийн ариун сэтгэл 
Энэхэн дэлхийдээ хосгүй еэ
Эрдэнэт хүмүүн бүхэнд
Ээжээс үнэтэй хүн үгүй еэ

Элгийг дэвтээн мишээсэн үрээ бодсон
Энхийг мөрөөдөж мөнхийг үүрд ерөөсөн

Ээжийн ариун сэтгэл 
Энэхэн дэлхийдээ хосгүй еэ
Эрдэнэт хүмүүн бүхэнд
Ээжээс үнэтэй хүн үгүй еэ

Ээжээс үнэтэй хүн үгүй еэ

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.