Цагаалга хийх жорууд
Хуучин цагт цагаан сарын бүхнээс эрхэм зоог нь цагаалга буюу сүү, цагаан тос, аарц зэрэгтэй чанаж амталсан амуу будаа тариатай хоол байсан байна ба идэж ёслох өвөрмөц онцлогтой байжээ. Цагаалга бол цагаан сарын идээ будааны тэргүүн зоог бөгөөд бууз банш ч мөн улаан махыг цагаан гурилаар бүрхэн цагаалгын шинжтэй болгосон хоол юм.
Золгож шинэлэх ахмад айлдаа цай, цагаалга тавагтай идээтэйгээ орцгоон, айл айлаас ирсэн идээнээс дээжлэн, шинээр цай чанаж, хүндэтгэлийн хоолыг гал ээр тавьдаг. Үүний дараагаар золгож шинэлэх ба ахмад настай хүнээс эхлэн дараалан цагаалганаас барина. Хүн бүр гурав гурван удаа эсвэл долоон удаа идэхийг маш сайн хэмээн бэлэгшээж, эхний хийж өгсөн аягатай цагаалга дээр бага багаар нэмж хийдэг ёстой.
Ийнхүү ахмад настныдаа золгосны дараа цагаалгаа хуваан айл айлд өгч явуулах ба ирсэн зочдоо дайлдаг уламжлалтай.Сар шинийн баяраас хойш олон хоног цагаалгыг зоогловол элбэг баян байхын тэмдэг хэмээн бэлэгшээдэг учраас цагаалгыг аль болох их, хүн бүрт хүрэлцээтэй хийдэг байна. Монголчууд ихэвчлэн цагаалгыг бэлтгэхдээ тутаргын сүүнд агшаасан аарц, шар тос хийн зөөхий бурмаар амталдаг.
Аарцтай будаа
Аарц
Элсэн чихэр
Будаа
Үзэм
Шар тос
Хийх арга: Эхлээд будаа буцалгана. Дээрээс аарцаа хийж гэсгээгээд дахин зөөлөн галаар буцалгана. Гал дээрээс аваад элсэн чихэр болон шар тосоо хийж хутгана. Мөн үзмээ угааж цэвэрлээд бүлээн усанд дэвтээгээд нэмнэ. Ингээд аарцтай будаа бэлэн боллоо
Үзэмтэй будаа
Орц:
Будаа
Үзэм
Масло /шар тос байж болно/
Элсэн чихэр
Хийх арга: Үзмээ угааж цэвэрлээд , халуун бүлээн усанд дэвтээнэ. Будаагаа агшаагаад халуун будаан дээрээ тос болон элсэн чихрээ хийж хайлуулна. Дараа нь үзмээ хийгээд сайтар хутгаж холино.

Сүүтэй будаа
Цагаан будаа -200 гр
Сүү -500 гр
Шар тос -200 гр
Ус- 200 гр
Элсэн чихэр- 100 гр
Хийх арга:
Цагаан будааг сайтар цэвэрлээд, 200 гр усанд будаа , элсэн чихэр, шар тосыг хийж буцалгана. Будааг болох үед сүүгээ хийж дахин буцалгана.

Хайлмаг хайлах

Түүхий өрөм 300 гр
Гурил 200 гр
Үзэм 1 атга
Элсэн чихэр 2 хоолны халбага
Давс
Хийх арга:
Зузаан
ханатай саванд өрмөө хийж хайлуулна. Хайлсан өрөм дээр гурил хийж 2-3
минут орчим хутгаж хуурна. Хуурсан гурил дээр чимх давс хийгээд усыг
бага багаар нэмж үргэлжлүүлэн 2- 3 минут орчим хутгана. Үүн дээрээ элсэн
чихэр, үзэм нэмж хутгана. Элсэн чихэр хайлж, хайлмаг шаргал өнгөтэй
болоход тогооноос гаргаж таваглана. Түүхий өрмийн оронд цөцгийн тос хийж болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.