Ашлей Грахам загварын тайзыг эзэгнэлээ
Туранхай гоолиг буюу 90*60*90 хэмжээтэй харьцаа загвараас арилсан бололтой. Сүүлийн үед олны дунд нэр нь ихээхэн танил болоод буй загвар өмсөгч бүсгүй Ашлей Грахам түмнийг жинхэнэ шуугиулж чадлаа.




Нью-Йорк загварын долоо хоног болж байгаа бөгөөд тэрээр тус шоунд оролцож өөрийгөө гайхуулаад авчээ. Ашлей өөрөө загварыг нь гаргасан хөхний даруулгаа зүүсэн байна. Тэрээр бусад охидын адил Эва Лингерие, Анжелина Жоли шиг болохыг хүсдэг нэгэн байсан бол насанд хүрэхдээ хүн сайхан харагдахад биеийн харьцаа хамаагүй гэдэгт бат итгэх болсон байна. Түүний энэ бодол ч эндүү байсангүй . Өдгөө 28 настай модель бүсгүй загварын ертөнцийн нэртэй нэгэн болж чаджээ.

Ашлей өөрийн загварын тайзан дээр алхаж буй зургаа инстаграм хуудаснаа тавьж олонд үзүүлжээ. Дашрамд дурдахад тэрээр анхны плас-сайз модель биш юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







