Таны гэрлэх ёстой эрийн шинж тэмдгүүд
Тэр таныг үргэлж гайхуулдаг. Таны эр ажил дээрээ байхдаа ч, кино концерт
үзсэн ч таныг бусдад гайхуулан ярьдаг. Учир нь тэр таны маш том шүтэн бишрэгч
гэсэн үг. Яг л ээжийгээ шүтдэг шиг.

Тэр таны төлөө өөрийгөө золиосолж чадна. Та ч мөн өөрийгөө түүний төлөө ямар нэгэн зүйл хийж чаддаг уу гэдгийг анзаараад хараарай. Чамайг жаргалтай байлгахын тулд тэр шинэ ажлаа хаяад ч болтугай таныг дагаад өөр хот руу нүүж чадна.
Тантай бүх зүйлсээ хуваалцдаг. Өдөрт болсон үйл явдал, үрсэн мөнгөний хэмжээ гээд бүгдийг.
Таны талаарх бодол. Та 2 нийлснээс хойш хэсэг хугацааны дараа магадгүй хэдэн жилийн дараа л тэр таны талаар ам нээнэ. Гэхдээ тийм ч том асуудал биш. Хэрвээ таныг өсгийтэй гутлан дээр сайхан алхаж чадахгүй байх зэрэг.
Тэр таныг өөрчлөх гэж оролддоггүй. Та үнэхээр хэцүү ааштай, зүйл бүр дээр түүнтэй таардаггүй байсан ч тэр таныг хэзээ ч өөрчлөх гэж оролдохгүй.
Та түүнтэй гэрлэж байна гэж төсөөлөхөд таны хурим биш, түүнтэй өнгөрүүлсэн мөч, ирээдүйд өнгөрөөх өдрүүд чинь чухал санагдвал та түүнийг сонгох хэрэгтэй.
Та хоёр хоёулаа урт хэцүү замыг туулан байж нийлсэн бол та түүнийг сонгох хэрэгтэй.
“Чамайг санасан” гэдэг үг нь сайхан байхаас гадна үнэн сэтгэлийнх байвал
Нэг гэрт хамт амьдрах үед тэр таны орон зайг хүндэлж байвал
Тэр таны талаар найз нөхөд, их сургуулийнхан гээд хэнтэй ч хамаагүй сайхан яриа өрнүүлж байвал
Та киноны гунигтай хэсэг үзээд эсвэл ямар нэг зүйлд санаа зовнисон үедээ түүний өмнө ичихгүй уйлж чаддаг бол
Тэр таны найзуудад ч санаа тавьж, сайхан харьцаж чаддаг бол







