Аспирин тогтмол уувал хавдраас сэргийлнэ
Journal of Clinical Oncology-д хэсэг эрдэмтэд хэвлүүлсэн өгүүлэлдээ илүүдэл жинтэй хүмүүс аспирин тогтмол уувал гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлж чадна гэж бичжээ.

Newcastle University и University of Leeds-ийн эрдэмтэд илүүдэл жин, таргалалт нь гэдэсний хорт хавдар үүсэх магадлалыг хоёр дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Арван жилийн өргөн хүрээтэй судалгааны үр дүнд өдөр бүр 600 мг аспирин хэрэглэх юм бол хавдраар өвчлөх магадлал бараг тэгтэй тэнцэнэ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гэхдээ энэ нь зөвхөн судалгааны урьдчилсан дүн бөгөөд аспириныг хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хортой, ходоод гэдэсний дотуур цус алдалт, шархлаа үүсгэх аюултайг бас сануулсан байна.
Эрдэстэд одоо дэлхийн даяараас 3 мянган хүн хамруулсан далайцтайхан судалгаа хийж хорт хавдар үүсэхийн эсрэг аспириний ямар тун хэрхэн нөлөөлж буйг судлахаар бэлтгэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







