Бяцхан охин ээжийнхээ амийг аварчээ
23 настай залуухан бүсгүй Шелли ээж болоход тун дөхсөн байжээ. Түүний нөхөр Жереми болон Шелли нар удахгүй хүүхдээ өлгийдөн авна гэдэгтээ ихэд баярлаж байсан боловч тэр өдөр нь хар дарсан зүүд болох юм гэж төсөөлөөгүй байна.




Бяцхан охин эрүүл төрсөн боловч ээж нь комд орсон байна. Удаан хүлээлгэсний эцэст эмч Жеремид "Бид чадах бүхнээ хийсэн, одоо бурханд найдах л үлдлээ" хэмээн хэлжээ. Жереми "Хүүхэдтэй боллоо хэмээн сэтгэл догдлон баярлахтай зэрэгцэн эхнэрээ ингээд л үүрд алдана гэсэн мэдрэмж зэрэг төрөх нь хичнээн аймшигтай байсан гээч" хэмээжээ.

Нэгэн сувилагч бүсгүй найдваргүй ч гэлээ нэгэн аргыг туршиж үзэх нь охиныг ээжтэй нь уулзуулах байжээ. Охиныг ээжийнх нь цээжин дээр тавьснаас 10-аад минутын дараа охин чангаар уйлсан Шеллигийн гэрийнхэн дэлгэцэнд Шеллигийн зүрх цохилж байгааг харсан байна. Шелли дараа нь "би сэрээд харахад Райлин миний цээжин дээр байж байсан.

Би түүнийг хараад энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин байна гэж бодсон" гэжээ. Мөн тэрээр "Магадгүй бүх эмэгтэйчүүд хүүхдээ анх удаа хараад тэгж боддог байх, гэхдээ Райлин бид хоёр энэ бүх хэцүү зүйлийн дараа уулзсан шүү дээ" хэмээн хэлсэн байна. Эх үрийн холбоо агуу биш гэж үү?
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







