Хойд, өмнөд Солонгосын тэргүүн хатагтай нарын анхны уулзалт

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын  уулзалт өчигдөр БНСУ-ын  Панмунжомд /Panmunjeom/ болсон билээ. Хэлэлцээрийн дараах хүлээн авалтанд Мүн Жэ Иний эхнэр Ким Жун Сок /Kim Jung-sook/   Ким Жон Уны эхнэр Ли Соль Жуг нар уулзсан юм. Энэ нь хоёр Солонгосын тэргүүн хатагтай нарын анхны уулзалт болсон юм. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ли Соль Жуг- г тун дотно хүлээн авчээ. Хойд Солонгосын өмнөх ерөнхийлөгч албан ёсны уулзалтанд эхнэрээ дагуулж ирдэггүй байсан. Тиймээс одоогийн тэргүүн хатагтайг энэхүү  уулзалтанд ирэхгүй байх магадлалтай гэсэн яриа гараад байсан ч хүлээн авалтанд хүрэлцэн ирсэн юм. 




Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон  өнгөрсөн сард БНХАУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтандаа мөн л эхнэртэйгээ хамт ирсэн билээ. 



Уулзалт өндөрлөж, үдэх ёслолын үеэр тэргүүн хатагтай нар гар гараасаа барилцан алхсан юм. 






Хойд солонгосын тэргүүн хатагтай ягаан өнгийн хослол өмссөн бол өмнөд Солонгосын тэргүүн хатагтай хөх өнгийн хувцастай байсан юм. 















North Korea


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.