Крис Рок Оскарын наадмыг дахин хөтлөнө
Инээдмийн киноны алдарт жүжигчин Крис Рок Оскарын наадмыг дахин хөтлөхөөр болжээ. Академи Авардсын продьюсерууд болох Девид Хилл, Режиналд Хадлин энэ талаар өнгөрсөн лхагва гаригт мэдээллэсэн байна.


Жүжигчин эр өөрийн твиттер хуудаснаа "Хэн эргэж ирснийг хараач" хэмээн өмнөх Оскарын наадмыг хөтөлж байсан зургийн хамтаар жиргэжээ. Өмнө нь тэрээр 2005 онд тус наадмыг хөтөлж байсан бөгөөд дахин хөтлөх болсондоо туйлын баяртай байгаагаа хуваалцсан байна. Продьюсерууд болох Девид болон Режиналд "Крис бол инээдмийн төрлийн чадварлаг жүжигчин, сайн продьюсер болоод найруулагч, зохиолч, баримтат кинонд ч чадварлаг учраас оскарын наадамд төгс тохирно" хэмээжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







