Жон Леженд охиныхоо зургийг нийтэлжээ
Уянгын дууч Жон Леженд телевизийн од Криси Тейгентэй сүй тавьсан юм билээ. Хэдхэн хоногийн өмнө тэд анхныхаа хүүхдийг өлгийдөн авлаа. Тэд охиныхоо зургийг бусад олны танил эрхмүүдийн адил өндөр үнэ хүргэж, сэтгүүлд гаргахыг хүсээгүй бололтой. Өөрсдийн инстаграм хуудсандаа байршуулснаар олон мянган дагагчиддаа гэнэтийн бэлэг барьсан аж.

Хосууд охиндоо Луна Симоне Стивен хэмээх нэр хайрласан аж. Охины зургийг харсан интернет хэрэглэгчид бяцхан Лунаг аавтайгаа адилхан хэмээн тодорхойлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







