Эзнээ олсон шагнал
Бидний дунд Аяа нэрээрээ хүндлэгдсэн жүжигчин Ш.Алтанцэцэг Монгол улсын Гавъяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. 23 жил урлагт зүтгэсэн түүний хөдөлмөрийг ард түмэн хүндлэн биширч, эзнээ олсон шагнал хэмээн олон хүн баярлаж байна. Ш.Алтанцэцэг 2012 оноос эхлэн "Эмоци" продакшны жүжигчин болоод байгаа юм. Тэрээр 1985 онд Багшийн дээдийн Кино драмын ангийг Доржсамбуу багшийн удирдлаган доор төгсөж, түүнээс хойш 30 жил урлагтай холбоотой амьдарчээ.

Ш.Алтанцэцэг нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд гэр бүлийнх болон "Эмоци" продакшны жүжигчид баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн байна. Авъяаслаг, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчиндээ баяр хүргэе.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







