Өндөртэйгээ тохирох жинтэй болохын тулд

Турахыг хүсэгч олон байдаг ч эсэргээрэ таргалахыг хүссэн бүсгүйчүүд цөөнгүй байдаг. Тиймээс таргалах арга замыг хайж байгаа бүсгүйчүүддээ энэхүү мэдээллийг бэлтгэлээ. Турахад олон арга зам байдаг. Харин таргалахын тулд хоол хүнсээ зөв тохируулахаас өөр аргагүй. 


Хүнийг таргалахад нөлөөлдөг 20

1. Амуу тариан гурилаар хийсэн бүтээгдэхүүн 
2. Шпагетти буюу гоймон, бөөрөнхий мах, сүмс.
3. Самрын тос
4. Шоколадны крем
5. Бяслаг
6. Амтлагч
7. Цөцгийн тос
8. Шоколад


9. Цагаан талх
10. Жимстэй тараг  
11. Цэвэр жимсний шүүс
12. Банана
13. Самар
14. Oливын тос
15. Гахайн өөх
16. Тахиа
17. Бекон буюу гахайн утсан мах 
18. Яргай загас
19. Үхрийн мах
20. Майонез 
Эдгээр хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй бөгөөд дараах зарчмыг баримтлах хэрэгтэй. 

Цагаар хооллох
Цагаар хооллох нь хоолны дуршлыг сайжруулахаас гадна бодисын солилцогг сайжруулж, ходоод хоол боловсруулах чадварьн нэмэгддэг. Тиймээс өдөрт 5-7 удаа бага багаар хооллож байх хэрэгтэй. 

Тэжээллэг чанар чухал 
Калори буюу илчлэгээс гадна тэжээллэг чанар чухал байдаг. Таргалахын тулд калори өндөртэй эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зүйлийг хэрэглэж болохгүй. Түргэн хоол, чипс, сахарын агууламж ихтэй хоол хүнс гэх мэт... Харин уураг ихтэй хоол хүнс буюу мах, самар, самрын тос, үр тариа, чавганы тос, авокадо, цөцгийн тос зэрэг нь эрүүлээр таргалуулдаг бүтээгдэхүүнүүд юм. Хоолоо идэхдээ үргэлж хачиртай идэж бай. Мөн десерт ч идэх хэрэгтэй. 



Булчингийн жингээ нэмэгдүүл

Зөвхөн өөхөн давхаргаа нэмээд зогсохгүй булчингийнхаа жинг ч бас нэмэгдүүлэх хэрэгтэй. Бүх төрлийн уураг ихтэй хүнс, загасны мах, тахианы мах, өндөг, хар талх, гурвалжин будаа зэргийг хооллолтынхоо цэсэнд заавал оруул. Дээрээс нь маш сайн унтаж амрах нь булчингийн өсөлтийг дэмждэг.

Хоолны дуршлаа нэмэгдүүл
Сайхан хоолны үнэр, жимсний үнэр зэрэг нь хоол идэх дуршлыг өдөөдөг. Мөн алхах нь хоол идэх хүслийг төрүүлдэг. 
Орой унтахынхаа өмнө хөнгөн хооллож бай. Зууш, жимс... гэх мэт. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.