МУИС-ийн шинэ номын сан 24 цагаар үйлчилнэ


 Дэлхийн жишигт нийцсэн цахим номын сангийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сард эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, МУИС-ийн төв номын сангийн барилгын ажил дуусч, сургуулийн удирдлагууд хүлээн авсан байна. Тус номын сан нь зургаан давхар бөгөөд МУИС-ийн хичээлийн I байрны зүүн талд, Монгол-Японы төвийн урд барьжээ.

Энэхүү номын сан  нь 24 цагийн уншлагын танхимтай гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн зөвхөн МУИС-ийн оюутнууд бус номын санг зорин ирсэн хүн бүрт үйлчлэх боломжтой аж.
МУИС-ийн оюутнууд оюутны үнэмлэхээрээ үйлчлүүлнэ. Харин бусад хүн  тодорхой  хэмжээний төлбөр төлж, карт нээлгэх шаардлагатай бөгөөд одоогоор төлбөрийн хэмжээг хараахан тогтоогоогүй байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.