Шоколадтай жигнэмэг хийцгээе
Орц:
1. Шоколад- 60 гр
2. Тасалгааны хэмд зөөлрүүлж тавьсан цөцгийн тос- 2 зүсэм
3. Элсэн чихэр- 250 гр
4. Өндөг- 3ш
5. Ванил - 1 халбага
6. Гурил- 40-50 гр
7. Какоа- 50 гр
8. backing powder- 1 ц/халбага
9. Давс- 1 цайны халбага
10. Элсэн чихрийн нунтаг- хүссэн хэмжээгээр

Бэлтгэх:
1. Шарах шүүгээг 350 хэмд халааж бэлдээд, шоколадаа аяганд хийж, овенд хийн 45 секунд орчим байлгаж хайлуулна. Эсвэл буцалж буй усанд савтай хийж хайлуулсан ч болно.

2. Энэ хооронд төмөр саванд элсэн чихэр болон цөцгийн тосоо хийгээд сайтар холигдтол миксердэнэ. Гэхдээ шингэртэл нь биш. Үүн дээрээ хайлуулсан шоколадаа хийж холино.

3. Сайтар хольсон зуурмаган дээрээ гурван өндгөө нэмж миксердэнэ. Дараа нь ванилаа хийж дахин миксердэнэ.
4. Одоо какао дээрээ гурилаа нэмээд өндөгний гар миксерээр хольж өгөөрэй. Ингээд өмнө нь бэлдсэн бэлдэц дээрээ миксер нь ажиллаж байх зуур какаотай гурилаа бага багаар хийж холигдтол зуурна.
5. Урьдчилан халаасан шарах шүүгээндээ халбаганы хэмжээтэй зуурмагуудаа хэлбэрт оруулж жигнэнэ.

6. 10-12 минут жигнээд төмөр дээр гаргаж хөргөхөө мартуузай. Харин хөрсний дараа таваглахдаа элсэн чихрийн нунтаг цацаж чимэглээд бүлээн сүүтэй хамт хүүхдүүддээ өгөөрэй
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







