Танилц Жастины шинэ найз

Өнгөрсөн 11 дүгээр сарын 11-ий өдөр Жастин өөрийн инстаграм хуудаснаа шинэхэн найзынхаа зургийг тавьжээ. Түүний шинэ найз бидний мэдэх бүсгүй байгаа биз. Женнифер Анистон тус зурган дээр тун ч дажгүй харагдаж байна шүү. 




46 настай жүжигчин эмэгтэй, 21 настай дуучин залуу хоёрын зураг ямар ч тайлбаргүйгээр хамт байгаа нь олны анхаарлыг татах нь дамжиггүй билээ. Энэхүү зураг гарсны дараахан дуучин Селена Гомез "Бид Женниферийн гэрт хамтдаа пицца хийсэн. Тэр үнэхээр янзтай бөгөөд гайхалтай эмэгтэй. Мөн тэр надад маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн" хэмээн цахим хуудаснаа бичжээ. Тус зураг тайлбар хоёр нэг зүйлийг хэлээд л байгаа бололтой. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.