Хайрын гурвалжин гэж... Захидал
Хайр гэж. Өнөөх гурвалжин, дөрвөлжин хайр надад учиржээ. Гэхдээ Солонгосын кино шиг сүр дуулиантай биш л дээ. Миний амьдралд манай ажлын ах дүү хоёр орж ирсэн юм. Ахыг нь Тулгаа, дүүг нь Түшигээ гэдэг. Тэд хоорондоо их төстэй ч зан чанарын хувьд тэс өөр улс. Түшигээ надад их сайн. Байнга л эргүүлдэж, харуулдаж сууна. Орой гэртээ харих гэхээр заавал хүргэж өгнө. Өглөө нь аль хэдийнэ гэрийн гадаа ирчихсэн хүлээж байна. Албан ёсоор болзохыг хэд хэдэн удаа гуйсан ч одоохондоо зөвшөөрөөгүй л байгаа. Түшигээ уг нь их хөгжилтэй, хийе гэсэн зүйлдээ тууштай хийгээд ажил дээрээ ч шилдэг нь байж чаддаг. Гэхдээ жаахан сагсуу, онгироо үрэлгэн, хүүхэмсэг шинжийн зэрэг нь тэрний сул тал болох байх.

Харин Тулгаа бол ноён нуруутай, тайван, аливаа зүйлийг их л тунгаан бодож шийдвэрээ гаргадаг гэмээр. Түшигээг бодвол элдэв янзын онгироо зан байхгүй. Хэр баргийн эмэгтэй хүнийг өдөж хоргоогоод байхаар хүн биш. Эмэгтэй хүн болгон магадгүй дотроо нэгэн эр хүнийг төсөөлдөг байх харин миний мөрөөдлийн залуу бол Тулгаа. Эрэгтэй хүн таалагдсан эмэгтэйдээ эрээ цээргүй сэтгэлээ ичилдэг байхад эмэгтэй хүн дандаа л дотроо нууж явна. Зөн совингоороо л мэдэхгүй бол үүрд хэлэлгүй мартах хэрэгтэй болдог.

Нэг өдөр Тулгаа орой болтол ажил дээрээ суулаа. Би хичнээн ядарсан ч гэртээ хүргүүлэх нууц санаатай хүлээнэ. Харин намайг оройтох болгонд Түшигээ хажууд шомбойтол сууж байдаг хойно. Нэг мэдэхнээ бид гурваас өөр хүн ажил дээр алга. Түшигээ байн байн л явъя гэхэд нь би өөрөө харина, чи явж бай гэж хэллээ. Түшигээ залхсан уу яасан "Ажлаа дуусаад надруу яриарай, би ирж авна" гээд гараад явчихлаа. Удалгүй Тулгаа ч явах дөхөв бололтой компютерээ унтраалаа. Би ширээнээсээ босох уу яах уу гээд л сандрах, эргэлзэх хоёр зэрэгцээд сууж байтал "Би чамайг дөхүүлж өгөх үү" гэж хэллээ. Би яаж үгүй гэж хэлж чадах билээ дээ. Бид хамтдаа оройн хоол идээд намайг хүргэж өгөөд буцсан.
Эмэгтэй хүн өөрийг нь эргүүлээд, хараад, сонирхоод байгаа залууг зөн совингоороо анзаардаг даа. Яг түүнийг би Тулгаагаас мэдэрсэн. Гэхдээ Түшигээ мэдвэл яаж дөвчигнөх бол гэхээс санаа зовж байна. Ах, дүү хоёрын дунд орчихсон байгаа гэж бодохоос заримдаа хэнтэй нь ч хамааралгүй яваад өгмөөр санагдана. Гэхдээ би Тулгааг алдмааргүй байна. Би ийм үед юу хийх хэрэгтэй вэ бүсгүйчүүдээ?

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Ariunaa
(192.96.203.118)
2014-06-23 00:14:45
Bitgii ald daraa ni haramsraargui shn songolt hiigerei Nad shig baidalt bitgii orooroi Odoo bi tuniige sanaad butsaagaad avmaar bsan ch ter negent uur huniih bolchihloo Gesen ch nadaa chamaig gesen aguu setgel uldsiishu hairt mintsag hugaatsa gj shn zuil ym daa B
0
0
0
Хариулах
oyun
(202.126.91.128)
2013-07-02 08:28:47
ooriinhoo zow gesnge hii bi iim bdal barag orson bi songoltoo hisen aldagvi shan yawj bna aa
0
0
0
Хариулах