Халуун шоколад бэлтгэх 5 арга
Их ажлын завсраар амттайхан халуун юм уухад бие сэргэж эрч хүч өгдөг. Ялангуяа онцгой амттай, тэр дундаа тархины эсийг сэргээх шоколадтай бол бүр янзтэй. Өвлийн сэрүүн өдрийг дулаацуулах халуухан шоколадаа өөрсдөө бэлдэж уугаарай.

2. Апельсинтэй какао

3. Бананатай какао
1. Шоколад болон сүүтэй какао
Орц:
500 мл сүү
2 цайны халбага какао нунтаг
20 гр хар шоколад
Бага зэрэг хуурай сүү
Шоколад, шанцай - чимэглэх зориулалтаар ашиглана
Хийх арга:
1. Сүүгээ буцалгана
2. Буцалсан сүүн дээрээ какао, шоколад, шанцайгаа хийгээд дахин халаана
3. Хуурай сүүгээ нэмнэ

2. Апельсинтэй какао
Орц:
3 цайны халбага апельсины ликер/дарс/
4 стакан сүү
70 мл сүү
2 цайны халбага какао
5 цайны халбага элсэн чихэр
Бага зэрэг давс
Хийх арга:
1. Какао,элсэн чихэр, давсаа холиод усаа хийж буцалгана.
2. 2 минут амраана
3. Сүүгээ нэмээд зөөлөн галаар буцалгана
4. Бага зэрэг хөргөөд апельсины ликерээ хийнэ
5. Аягалахад бэлэн

3. Бананатай какао
Орц:
1 ширхэг банана
200 мл сүү
2 цайны халбага какаоны нунтаг
50 гр зайрмаг
1 цайны халбага элсэн чихэр
Хийх арга:
1. Эхлээд 100 мл сүүг гал дээр халаана. Какао, элсэн чихрээ нэмээд уусгана.
2. Үлдсэн 100 мл сүү болон гадилаа холиод нэмж хийнэ
3. Зайрмаг дээрээ халуун какао хийнэ.




4. Какао
Орц:
4 цайны халбага какао
2 цайны халбага элсэн чихэр
2 цайны халбага ваниллын сахар
Крем
Хийх арга:
1. Какао, элсэн чихэр, ваниллийн элсэн чихрээ холино.
2. Сүүгээ буцалгана
3. Бэлдсэн какаогоо нэмнэ.
4. Кремээ хийгээд уухад бэлэн боллоо

5. Бөөрөлзгөнөтэй какао
Орц:
2 цайны халбага какао
1 цайны халбага элсэн чихэр
Ванилла
250 мл сүү
50 гр бөөрөлзгөний сироп
Хийх арга:
1. Элсэн чихэр, какао, ванилла холино
2. Бэлдсэн зүйлээ сүүн дээрээ нэмээд буцалгана.
3. Бөөрөлзгөний сиорпоо нэмнэ
4. Харуун барьдаг аягандаа хийгээд уугаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







