Дуучин А.Түмэн-Өлзий фенүүдийнхээ дунд уралдаан зарлалаа
“Хайр
ирнэ” нэртэй анхны цомгоо “дүүтэй” болгож “Сэтгэлийн толь” хэмээх хоёр
дахь бие даасан цомгоороо бэлэг барьсан дуучин А.Түмэн-Өлзий олон
зүйлийг төлөвлөж яваа гэнэ. Өвөрмонголын уран бүтээлчид түүнд “хайр
зарлан”, хамтарч ажиллах санал “бөөндөх” болсон тул дуучин бүсгүй саяхан
тус орныг зориод иржээ. Үүнээс гадна тэрбээр аавын тухай болон хайрын
сэдэвтэй хоёр ч дуу шинээр гаргасан бөгөөд клипний ажилд санаа тавьж,
ойрын хугацаанд үзэгч сонсогчдын хүртээл болгохоор шамдаж яваа гэнэ.

Харин ирэх сард зохион байгуулахаар зэхэж байгаа анхны бие даасан тоглолтынхоо сюрприз болгон Л.Болдбаатартай хамт “Баясгалантай сайхан” дууг дуулжээ. Тэд өмнө нь нэлээд хэдэн дуу хамтарч дуулсан төдийгүй бүр цомог хүртэл гаргасан гэдэг юм билээ. Хамгийн сонирхолтой нь, уртын дуучин бүсгүй маань “А.Түмэн-Өлзийгийн дууг хэн сайн дуулах вэ” хэмээх өөрийн нэрэмжит уралдааныг фэнүүдийнхээ дунд зохион байгуулах болсноо зарлалаа.

Тус уралдаанд оролцохыг хүссэн хэн бүхэн дуучин А.Түмэн-Өлзийгийн дуунуудаас сонголт хийж, видео бичлэг болон Mp3 хэлбэрээр түүний фэн хуудсанд оруулах ёстой ажээ. Энэ сарын 19-нөөс ирэх сарын 22-ныг хүртэл үргэлжлэх сонирхолтой уралдааны ялагчийг чухам юугаар шагнахаа дуучин А.Түмэн-Өлзий тун удахгүй дэлгэх гэнэ лээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
би
(202.21.118.98)
2013-08-22 09:48:05
хэтэрхий худлаа инээсэн дуулаад байнуу хошин шогийн үзүүлбэр үү гэдэг нь ялгагддаггүй сонин хүүхэн Хэт хиймэл
0
0
0
Хариулах
Zochin
(103.11.195.148)
2013-08-21 15:02:51
Ene tag huduu yuma Iim meliisen tom tsaraitai huduu huuheng Uvur Mongld l sonirhdog bh Duugii ni sonsoh geheer muuhai budag shavsan tom tsarai ni haragdaad zavaan
0
0
0
Хариулах