Тараг усаар турах супер жор

Тараг идсэнээс 30-40 минутын 1 аяга цэвэр ус ууна.
Өдрийн хоолны цаг болоход өлсөх мэдрэмж төрөхгүй байвал юу ч идэх хэрэггүй. Харин үнэхээр өлсөөд байвал шинэ ногооний салат, чанасан тахиан цээж мах, эсвэл чанасан өндөг зэрэг аль болох хөнгөн, илчлэг маш багатай хооллохыг бодоорой. Эсвэл зүгээр л нэг зүсэм хар талх, 1 ширхэг улаан лооль, 50-60гр өргөст хэмх, майлзыг угааж цэвэрлээд түүхийгээр нь идээрэй. Ингээд өдрийн турш 2-3 цагийн зайтай 1 аяга цэвэр ус уугаарай. Энэхүү дэглэм танд эхний өдрөөсөө л үр дүнгээ өгөх болно. Яаж гэж үү? Өдрийн төгсгөл гэхэд таны гэдэс гүүлгэж, ойр ойрхон хөнгөрөх шаардлага гарах бөгөөд энэ нь таны гэдэс, ходоод, нарийн бүдүүн гэдэс цэвэрлэгдэж эхлэж байна гэсэн үг. Яаж гэж үү? Та өглөө босоод юу ч идээгүй байхдаа ус уусан үүний дараа 500мл тараг идсэн бөгөөд өдөр хооллоогүй бол өдөржин ус уусан гэсэн үг. /Эсвэл өдөр маш бага илчлэгтэй эрүүл, хөнгөн хооллоно./ Үүний үр дүнд тараг, ус исэлдэж таны гэдэс дотор шар ус болж хувирна. Энэхүү шар ус нь таны бохирдож, өөхлөж, хоолны өнгөр тогтсон гэдэс, ходоод, шулуун гэдсийг цэвэрлэж эхэлдэг тул ойр ойрхон 00 явах шаардлага гарна гэдгийг анхаараарай.
Ингээд оройн хоолны цаг боллоо. Оройн хоолондоо та бараг хүссэн бүхнээ идэж болно. Чанасан мах, ногоо, жигнэсэн гурил, бүх төрлийн шөлтэй хоолыг цадталаа идэж болно. Оройн хоолоо 18:00-19:00 цагийн хооронд эрт идэх хэрэгтэй ба яг болсон цадсан гэсэн сэтгэлээр идэхээс биш өдрийн турш олигтой юм идээгүй гээд хэт их идэж болохгүйг анхаараарай. Оройн хоолонд түргэн хоол, шарсан тахиан хийжүүлсэн ундаа, шарсан төмс зэргийг идэхгүй байхад л болно.
Энэ дэглэмийн үед уух зүйл тань зөвхөн ус эсвэл ногоон цай, чихэргүй хар кофе байж болно. Бусад уух зүйлийг хатуу хориглоорой. Ингээд энэхүү дэглэмийг дарааллын дагуу 14-21 хоног мөрдөхөд маш их үр дүн мэдэгдэх төдийгүй таны бие хөнгөрч, ялангуяа хэвлий, харвингийн өөх багасаж алга болж байгааг мэдрэх болно. Учир тараг хэвлий, гэдэс хавиар галбиржуулан тураах шидтэй цагаан идээ шүү дээ. Ингээд танд амжилт хүсье.







