Монголын шинэ улс төрч эмэгтэйчүүд
Мигэддорж БАТЧИМЭГ
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил:
1991-1995 онд БНХАУ-ын Бээжингийн хэл, соёлын их сургууль Хятад хэл, түүх, соёл судлаач мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Улс төр судлалын магистр
Ажилласан байдал:
1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач
2005-2008 онд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн
2008-2009 онд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч
2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал: 2001 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
Гадаад хэл: англи, орос, хятад
Цахим шуудан: batchimeg_m@parliament.mn
Зангад БАЯНСЭЛЭНГЭ
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга
Төгссөн сургууль, мэргэжил:
1991 онд Нийслэлийн 10 жилийн 35 дугаар дунд сургууль
1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургууль Бага эмч мэргэжлээр
2003 онд Цагдаагийн академи Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2003 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
2003-2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч
2007-2008 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч
2008-2009 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
Гадаад хэл: англи, орос
Цахим шуудан: bayanselenge@parliament.mn
Салдан ОДОНТУЯА
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил:
1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1988 онд ЗХУ-ын Санкт Петербург хотын Улсын их сургууль Олон улсын эдийн засаг, харилцаа мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Бизнесийн удирдлагын магистр
Ажилласан байдал:
1988-1991 онд Шинжлэх Ухаан Техник мэдээллийн төвд мэргэжилтэн
1991-1994 онд *Сант* ББХК-ийн захирал
1995-2008 онд *Сод трейд* ХХК-ий ерөнхий захирал
2007 оноос *Иргэн Та Баялаг* сангийн тэргүүн
2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
2011-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль
2009 онд Алтангадас одон
2012 онд Эрүүл мэндийн тэргүүний ажилтан
Гадаад хэл: англи, орос
Цахим шуудан: odontuya@parliament.mn
Раднаа БУРМАА
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга
Төгссөн сургууль, мэргэжил:
1975 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
1982 онд БНБАУ-ын Софи хотын Техникийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр
1987 онд Монгол Улсын Их Сургуулийн Англи хэлний сургууль
1992 онд Удирдлагын хөгжлийн институт Удирдлагын арга зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Удирдлагын ухааны магистр
Ажилласан байдал:
1982-1988 онд ШУА-ийн Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1988-1992 онд Монел фирмд зохион бүтээгч инженер
1992 оноос Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн
1997 оноос Сонгогчдын Боловсрол төвийн тэргүүн
1997-1998 онд Хүүхдийн төлөө төвийн дарга
2000-2006 онд Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн
2005-2008 онд Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн
2008 оноос Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн
2008 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
Гадаад хэл: болгар, орос, англи
Цахим шуудан: burmaa@parliament.mn
Санжаасүрэн ОЮУН
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил:
1981 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль
1987 онд БНСЧСУ-ын Карлын Их сургууль Геохимич мэргэжлээр
1996 онд Англи улсын Кембрижийн их сургуулийн аспирантур тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Геологийн ухааны доктор
Ажилласан байдал:
1988-1999 онд Монгол-Чехословакметал хамтарсан үйлдвэрт геологич
1990-1991 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрт төслийн мэргэжилтэн
1996-1998 онд Англи улсын *Рио Тинто* компанид геологич
1998 оноос *Зориг* сангийн тэргүүн
1998-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1999 оноос Монголын геологичдын холбооны ерөнхийлөгч
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000 оноос Иргэний зориг намын дарга
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурал дахь *Эх орон- Ардчилал* эвслийн бүлгийн дарга
2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд
Шагнал:
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2005 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан
Гадаад хэл: орос, англи, чех
Цахим шуудан: oyuna@parliament.mn
Цэдэвдамба ОЮУНГЭРЭЛ
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил:
1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1988 онд ЗХУ-ын Свердловскийн Улс ардын аж ахуйн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Бизнесийн удирдлагаар магистр, Олон улсын бодлого судлалаар магистр
Ажилласан байдал:
1988-1991 онд Хөвсгөл аймгийн МТХУГазарт мэргэжилтэн
1991-1992 онд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн дарга
1993-1995 онд Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт мэргэжилтэн
1996-1997 онд Монгол Улсын Их Хурлын дэд даргын туслах
1997-1998 онд Өмч хувьчлал төсөлд оффис менежер
1998-2000 онд Монгол Улсын Их Хурал дахь МҮАН-МСДН-ын бүлгийн ажлын албаны дарга
1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах
2000-2004 онд *Эрх чөлөө төв* ТББ-ын гүйцэтгэх захирал
2000-2003 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2007 оноос *Нутгийн шийдэл сан* ТББ-ын тэргүүн
2008-2009 онд *Өү-Жи-И* компаний захирал
2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
2010 оноос Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд
Шагнал: 2009 онд Алтангадас одон
Гадаад хэл: англи, орос
Цахим шуудан: oyungerel@parliament.mn
Дуламсүрэн ОЮУНХОРОЛ
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил:
1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль
1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр
2003 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Дэд доктор, дэд профессор
Ажилласан байдал:
1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
1994 онд Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан
2000 онд Алтангадас одон
2006 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан
2006 онд Хууль зүйн тэргүүний ажилтан
Гадаад хэл: орос, англи
Цахим шуудан: oyunkhorol@parliament.mn
Гантөмөр УЯНГА
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил:
1993 онд Нийслэлийн 10 жилийн 40 дүгээр дунд сургууль
1999 онд Дорно дахины дээд сургууль Сэтгүүлч мэргэжлээр
2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургууль Орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1998-2001 онд Ийгл телевизэд нэвтрүүлэгч, сурвалжлагч
2001-2004 онд Ардчилсан намын олон нийттэй харилцах хэлтэст
2004-2009 онд *Монгол таймс* сонины эрхлэгч
2009-2010 онд Улс төрийн сонины эрхлэгч
2010-2011 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Гадаад хэл: англи
Цахим шуудан: uyanga@parliament.mn
Лувсан ЭРДЭНЭЧИМЭГ
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил:
1974-1984 онд Нийслэлийн 10 жилийн 10 дугаар дунд сургууль
1984-1990 онд БНБАУ-ын Софи хотын их сургууль Биологич мэргэжлээр
1998-2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Биологийн ухааны мастер
Ажилласан байдал:
1990-1992 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1992-1994 онд *Монос* ХЭАА-н захирал
1994-2008 онд *Моносфарм трейд* ХХК-ий ерөнхий захирал
2008-2012 онд *Монос Групп* ХХК-ий дэд ерөнхийлөгч
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал:
2010 онд Эрүүл мэндийн тэргүүний ажилтан
2011 онд Алтангадас одон
Гадаад хэл: англи, орос, болгар
Цахим шуудан: erdenechimeg@parliament.mn






