“Хэтэвчтэй селфи”-ний ялагчид сувдан загасан түрийвчтэй боллоо

Хамгийн тансаг бэлгийг хамгийн хямдаар монголчууддаа хүргэдэг “Made in Thailand” дэлгүүрийн хамт олон бид “Хэтэвчтэй селфи” уралдааныхаа ялагчийг тодруулаад удаагүй байна. Уралдаанд маань сэтгэл гарган оролцсон бүх хүнд маш их баярлаж буйгаа илэрхийлье. Сэтгэл шингэсэн гайхалтай сайхан зургуудыг дүгнэж, шалгаруулахад ч бэрх байсныг уламжилъя. 
Манай уралдаанд оролцогчдоос Б.Уянга 1097 оноогоор тэргүүн байр, С.Ариунтунгалаг 1062 оноогоор дэд байр эзэлж ялалт байгуулсан юм. Тэдэндээ баяр хүргэхийн ялдамд уралдаанд оролцсон нийт хүмүүстээ дараа дараагийн маань үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсье.  Учир нь дараагийн хожил таных байх болно гэдэгт бид итгэж байна. Ялагчидтайгаа ярилцаж, сэтгэгдлийг нь сонссоноо хүргэж байна. 



Б.Уянга:Сувдан загасан түрийвч бол чанар, чамин тансгийн илэрхийлэл юм
-Манай уралдааны талаар хаанаас мэдсэн бэ?
-Анх facebook-ээр аялж яваад энэ тухай олж мэдсэн. Тэгээд л оролцохоор шийдсэн. Хүүгээ “Миний хүү ээждээ гоё түрийвч аваад өг. Ингэхийн тулд зургаа гоё авахуулаарай” гэж гуйгаад зургийг нь авсан. 
-Тайландын сувдан загасан түрийвчийг хэр сайн мэдэх вэ?
-Ер нь мэднэ. Би өөрөө ч хэрэглэдэг. Ийм түрийвч, цүнхийг хэн ч хараад мэднэ, үнэтэй, бас гоё чамин хэрэглэл.
-Цагаан сарын өмнө ийм гоё бэлэгтэй боллоо. Сар шинийн тань анхны бэлэг байх?
-Тийм ээ. Би энэ түрийвчээ ээжийнхээ төрсөн өдрөөр бэлэглэх гэж байгаа. Тун удахгүй ээждээ ийм сайхан түрийвчээр гэнэтийн бэлэг барих болсондоо маш их баяртай байна. 



С.Ариунтунгалаг: Түрийвч сайтай байвал эд баялаг илүү сайн дууддаг байх 
-Танай дэлгүүрээс зохион байгуулсан энэ тэмцээнд оролцсондоо маш их баяртай байна. Бид бусад байгууллагын зарласан тэмцээнд нэг бус удаа оролцож байсан. Тэр бүрт шагналаа танайх шиг үнэн бодитоор гардуулан өгдөг байгууллага, хамт олон хэр олон байдгийг мэдэхгүй юм. Шагналаа хэлсэн, амласан ёсоороо өгдөг ийм байгууллага олон байгаасай гэж хүсч байна. 
-Та бүхэн манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч гэдгийг саяхан мэдсэн л дээ? 
-Би нөхөртөө танай дэлгүүрийн хэтэвч, тэлээг хослуулан авч өгч байсан юм. Ер нь баяр болгоноор танай дэлгүүрээс бэлгээ сонгодог. Сонголт их сайтай шүү. 
-Тун удахгүй Цагаан сар болох гэж байна. Өнөөдрийн та бүхний авсан шагнал энэ баярын анхны бэлэг болж очиж байгаа байх?
-Тийм шүү. Тун удахгүй болох гэж байгаа сар шинийн баярын өмнө ийм сайхан бэлэгтэй болсондоо баяртай байна. Хэтэвч гэдэг маань билэгдлээрээ хүнд эд баялаг дууддаг мөн чанартай зүйл шүү дээ. 
-Ер нь хэрэглэгч хүний нүдээр харахад, сувдан загасан түрийвч бусад түрийвчнээс юугаараа ялгаатай юм бол?
-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шүү дээ. Үүний адилаар түрийвч сайтай байвал эд баялаг илүү сайн дуудах байх гэж боддог юм. Тэгээд ч эдэлгээ талаасаа сувдан загасан түрийвч маш чанартай, удаан хэрэглэгддэг шүү дээ. 
-Цагаан сарын бэлгээ сонгохоор зэхэж байгаа хүмүүс ч олон байгаа байх. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?
-Хайртай, дотны хүндээ бэлэг сонгох гэж байгаа бол хэрэглээ удаантай, өнгө үзэмж сайтай, сонголт сайтай “Made in Thailand” дэлгүүрийн бараанаас цагаан сарын бэлгээ сонгоорой гэж хэлмээр байна. Бусад газартай харьцуулахад, өнгө, үзэмж, сонголт үнэхээр сайн гэдгийг хэрэглэгч хүнийхээ хувьд хэлмээр байна. Бас үнийн хувьд хамгийн хямд гэдгийг нь ч би судлаад олж мэдсэн. Тиймээс хайртай, дотны хүндээ хамгийн сайхан бэлгийг эндээс л аваарай гэж захимаар байна. 

Эрхэм уншигч та манай “Made in Thailand” дэлгүүрт заавал зочлоорой. Хамгийн сайхан бэлгийг хамгийн хямд үнээр бид нийлүүлж байна. Бидний талаар илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл 88818844, 94048404 утсаар залгаарай. Мөн https://www.facebook.com/madeinthailand.mn/ хуудсаар зочлоорой. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.