Сахар орлуулагчаа зөв сонгоорой

Элсэн чихрийн хэрэгцээгээ багасгахын тулд сахар орлуулагчийг өргөн хэрэглэдэг. Гэхдээ энэхүү орлуулагч таны биед ашигтай юу хортой юу гэдэг талаар товчхон мэдээлэл бэлтгэлээ. 


Сахар орлуулагчийг нийлэгжүүлсэн болон цэвэр гэж хоёр ангилдаг. Нийлэгжүүлсэн орлуулагч  /сукразит, сахарин, аспартам,цикламат калийн ацесульфам/ 

Аспартам: Удамшлын өвчтэй хүмүүс хортой. Альцгеймейрийн өвчнийг даамжруулдаг. Өдөрт 3 грамаас илүүгүй хэрэглэх хэрэгтэй. 

Сукразит: Чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Гэвч бие махбодид шингэх нь муу тул хортой. Өдөрт 0,6 грамаас илүүгүй хэрэглэ. 



Сахарин: Хорт хавдар үүсгэх бодис агуулдаг бөгөөд биед шингэц муу. Хэд хэдэн орнуудад хэрэглэхийг хориглосон байдаг. Хоногт 0,2 грамаас илүүгүй хэрэглээрэй. 

Цикламат: Бөөрний дутмагшил өвчинтэй бол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Мөн жирэмсэн, хөхүүл,эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй. Өдөрт 0,8 грамаас илүүгүй хэрэглэ. 



Калийн ацесульфам: Биед шингэц муу. Зүрхний үйл ажиллагаанд нөлөөлж, мэдрэлийн системийг сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Хөхүүл ээжүүд болон бага насны хүүхэд хэрэглэхж боолохгүй. 1 грамаас илүү хэрэглэхгү байхыг зөвлөж байна. 

Харин цэвэр орлуулагч /Стевия, Фруктоз, Тагагоза, Сукраоза, Ксилит, Сорбит/

Стевия:  Тун ашигтай орлуулагч. Үнэ боломжийн бөгөөд илчлэг багатай төдийгүй амттай.Цусан дахь сахарын хэмжээнд эерэгээр нөлөөлнө.  Даралтыг хэвийн болгож, залуужуулах нөлөөтэй. Дархлааг сайжруулна. Өдөрт 35 грамаас илүүгүй хэрэглэх ёстой. 

Фруктоз: Чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэж болно. Хэт ихээр хэрэглэвэл зүрх судасны өвчинд нөлөөлнө. Өдөрт 30 грам хэрэглээрэй. 

Тагагоза: 1 халбага элсэн сахар 16 калор агуулдаг бол 1 халбага тагагоза 6 калори агуулдаг  илчлэг багатай цэвэр орлуулагч. Хоолны шингэцийг сайжруулдаг. 



Сукраоза: Үүнийг олон хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Жишээ нь бохь, жимсний шүүс, нарийн боов гэх мэт

Ксилит: Цөс хөөх, туулгах үйлчилгээтэй, шүд хорхойтуулдаггүй. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэвэл ходоодонд сөрөг нөлөө үзүүлнэ. 



Сорбит: Хамгийн илчлэг багатай бөгөөд ходоод гэдэсний хэвийн ажиллагааг хэвийн болгодог. Хэтрүүлэн хэрэглэвэл гэдэс дүүрч, толгой өвдөнө. Өдөрт 40 грамаас илүүгүй хэрэглэнэ. Нэг дор хэрэглэж болохгүй. 2-3 удаа хуваан хэрэглэнэ. 




Сахар орлуулагчийг хэрэглэх нь илүүдэл жингээ хаяхад туслахгүй харин ч идэх дуршлыг нэмэгдүүлдэг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.