Тэд хайрынхаа хүчээр удаан тэмцсэн

Алдарт хосуудын өнөөг хүртэлх амьдрал, тэдний хайр дурлалын талаар уншигчиддаа өмнө нь хүргэж байсан билээ. Харамсалтай нь авъяаслаг дуучин бүсгүйн нөхөр Рене Анжелил 73 насандаа таалал төгссөнийг алдарт PEOPLE сэтгүүл албан ёсоор мэдээллэсэн байна. 


Дуучин Селин Дионыг алдрын оргилд хүрэхэд түүний нөхөр үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан билээ. Түүний менежерээр танилцсан цагаасаа хойш ажиллаж, гайхалтай хайрыг бүтээж, хөөрхөн хүүхдүүдийн эцэг эх бололцсон сайхан түүх тэднийх билээ. Сүүлийн жилүүдэд тэд гэр бүлээрээ нам гүмхэн амьдарч, Ренегийн дахин сэдэрсэн аймшигт өвчинтэй удаан тэмцсэн ч ийнхүү хорвоог орхилоо. Түүнийг өөрийн гэртээ 13-ы өдөр нас баржээ. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.