УИХ-ын эмэгтэй гишүүд “Гүнж” төвийнхнийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл өнөөдөр охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Тус төв нь 2003 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн тус байгууллага аж. Тус төв нь өсвөр насны охид, хөвгүүд болон залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, өвсөр үеийнхнийг болзошгүй бэрхшээлтэй асуудлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг байна.

УИХ-ын эмэгтэй гишүүд нийтээрээ энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгаад нь тэдэнд талархал илэрхийлжээ. Мөн Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Хүний эрхийг хамгаалах тухай хуулиудыг сайжруулах, шинэчлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Эдгээр хуулиудад залуу ээжүүдэд зориулсан, тэдний эрхийг хамгаалсан  зүйл, заалтыг оруулахад ч анхаарна гэдгээ хэллээ. Мөн залуугаараа ээж болсон охид бүсгүйчүүд өөрсдийн боловсролоо, амьдралаа төлөвлөх хэрэгтэйг гэдгийг захисан байна.
 
Залуу ээжүүдийн хувьд хүүхдээ харуулах хүнгүй, цэцэрлэгийн хүрэлцээ муу байдгаас ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй тухайгаа ярьж байлаа. Мөн гадуурхагдах явдал цөөнгүй байдаг, ээж гэдгээсээ ичдэг залуу охидууд  байдаг тухай  ч ярьж байв. Тэд дараагийнхаа үеийн залуу охидыг амьдралдаа алдахгүй байх, өөрсдийн алдсан алдааг нь  давтахгүй байлгахын тулд энэхүү төвийг  байгуулан ажиллаж байгаа гэдгээ дуулгажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.