Хууцай хийх жор
Хуйцайг хятад үндэстний хоолны төрөл гэх нь бий. Гэхдээ хятад хуйцаа бидний иддэгээс тэс өөр. Хятадын нутаг бүрт хуйцайны жоронд ордог материал олон янз, тухайн нутгийн онцлогт тохирсон мах ногооны зүйл, пүнтүүз, жан цуу мэтийн амт оруулагчийн хольцтой. Сонирхуулахад Өвөр Монголд хуйцайг “да-хуйцай” гэж нэрлэдэг. Энэ нь хоолны жор найрлагад тухайн нутгийн олон төрлийн хольц ордогоос ингэж нэрлэсэн аж. Хөх хотын “да хуйцаа”-гаас хамгийн олон тохиолдох нь гахайн тосонд хуурсан махаар хийсэн хуйцаа байдаг аж. Харин манайд хуйцайг өөрийн гэсэн онцлог жор найрлагатай хийдэг. Энэ хоолны жоронд хөшиглөсөн мах, хонины сүүл, бөөрөнхий мах, цагаан мөөг зэрэг монголчуудын уламжлалт хүнсийг нэмж оруулсан байдгаараа онцлог, бас нүнжигтэй байдаг. Өөрөөр хэлбэл яг монгол жороор хийсэн хуйцайг манайхаас өөр хаана ч олж идэхгүй. Монголчууд энэ хоолыг “хуйцай” нэрээр нь таньж мэддэг. Уг нь найрлагатай шөл гэсэн монгол нэртэй юм шүү дээ.

Монгол жор, аргаар бэлтгэх хуйцайны нэг тавагт (грамм): хонины мах 270 , пүнтүүз 35-40, байцаа 100-110, сонгино 10, төмс 110, гахайн мах 60, бөөрөнхий мах 60-65, цагаан мөөг 10-15, төмсний гурил 5, хар мөөг 3, элсэн чихэр 10, цуу 5, саримс 3, бэлэн шөл 150 г, давс, амт оруулагч орно. Бэлтгэх арга нь:
Махаа нимгэн далбагар хөшиглөж урьдчилан чанаж болгоно.
Гахайн өөх юмуу хонины сүүлийг нимгэн хавтгай хэрчиж багавтар усанд чанаж болгоно.
Цэвэрлэж урьдчилан дэвтээсэн хар, цагаан мөөгийг бага шингэнд жигнэж болгоно.
Төмсийг саримс хэлбэртэй хэрчиж их тосонд шарж болгоно.
Байцааг жигнэж бэлтгэнэ.
Бөөрөнхий махыг тосонд шарж болгоно.
Хүрэн цуу, саримс, халуун ногоог шөлөнд найруулж төмсний гурилаар өтгөрүүлнэ.
Сайтар халаасан шанаган тогоо юмуу зузаавтар ёроолтой саванд бэлтгэсэн бүх зүйлээ хийж хоромхон зуур хольж хуурсны дараа шөлөө нэмж ширүүн галаар 4-7 минут буцалгасны дараа шингэлсэн амт оруулагчаа нэмж оргитол буцалгаж бэлэн болгоно.
http://oktyabri.niitlelch.mn/
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(43.242.243.68)
2016-01-25 19:04:51
dutuu medee bna
0
0
0
Хариулах







