Хөхөө байнга өөрөө шалгаж байгаарай бүсгүйчүүдээ

Бүх насны эмэгтэйчүүд амьдарлынхаа туршид хөхөө байнга шалгаж байх ёстой. Үүний тулд хөхийг хэрхэн зөв шалгах талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Аливаа үрэвсэлт голомтыг эрт үед нь олж илрүүлэх чадварт суралцсанаар хөхний хорт хавдар тусах, үсэрхийлэх, амь насаа алдахаас ч хамгаалах болно. Тиймээс эмч нар сүүлийн үед эмэгтэйчүүдийн хөхөө өөрөө шалгаж сурах, үүний тулд хөхний эрүүл зөв хэлбэр, галбир, тогтоц болон эмгэг байдлуудыг мэддэг байхыг зөвлөдөг  болсон. Ингээд бүсгүйчүүд та бүхэндээ хөхөө өөрөө шалгах хялбар аргыг хүргэж байна. Толь , дэр, алчуур хэрэг болно шүү.

1. Биеэ бүсэлхий хүртэл нүцгэлээд толинд харна. Гараа биеийн дагуу унжуулан толинд харж хөхөн дээр ямар нэг хонхорхой овгор ургацаг эсвэл арьсан дээр ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг хар.
2. Хөхний толгойг эрхий ба долоовор хуруугаар зөөлөн чимхэж, ямар нэг өөрчлөлт гарч байгаа эсэхийг үз.
3. Толины өмнө зогссон хэвээр хоёр гараа толгойныхоо ард авна. Дахин хонхор овгор хавдар байгаа эсэх, хэлбэр нь өөрчлөгдсөн эсэхийг ажигла.

4. Хоёр гараа ташаандаа авч, мөр ба далаа урагшуулан ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг дахин шалга.
5. Зүүн гараа тохойгоороо нугалан дээш өргөнө. Баруун гарын хурууны өндгөөр зүүн талын хөхийг зөөлөн тэмтэрч үзнэ. Дараа нь арай чанга дарж ямар нэг бэрсүү, ургацаг байгаа эсэхийг шалга. Энэ мэт баруун талынхаа хөхийг шалга.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.