Таныг үргэлж залуу сайхан харагдахад туслах хүнс

Үргэлж толигор арьстай залуу сайхан харагдана гэдэг эмэгтэй хүн бүрийн хүсэл билээ. Бид арьсаа залуу хэвээр авч үлдэхийн тулд олон төрлийн тосон түрхлэг, зарим тохиолдолд мэс хүргэх ч тохиолдол байдаг. Гэхдээ бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энгийн хүнсний бүтээгдэхүүнүүд арьсанд маш хэрэгтэй витаминуудыг агуулдгийг тэр бүр мэддэггүй. Ингээд та бүхэндээ хэрэг болох зарим хүнсийг танилцуулъя. 





Овъёос. Энэ нь өөртөө маш өндөр амино бэлдмэл болоод витамин Е агуулдаг учир таны арьсыг нарны хэт хортой туяанаас хамгаална. 

Кофе. Кофенд агуулагддаг каффейн хэмээх бодис нь цусны эргэлтийн сайжруулж, биеийн тэнцвэрт байдлыг хадгалдаг юм. 

Моццарела бяслаг. Таны шүдийг цагаан хэвээр байлгаж чадах цор ганц хүнс бол энэхүү бяслаг юм. Өөр ямар ч бүтээгдэхүүнд байхгүй тийм их кальцийг та моццереллагаас авч болно. Мөн таны биеийг элдэв янзын бактериас маш сайн хамгаална. 

Хаан жүрж. Витамин С-г хамгийн ихээр агуулдаг жимс бол хаан жүрж юм. Та тус жимсийг тогтмол хэрэглэснээр бусад гоо сайхны бүтээгдэхүүнээс авч болох коллагеныг авч чадна гэсэн үг юм. 

Хушга. Хушга бол өөртөө хамгийн өндөр омега 3-г агуулагч юм. Тархины үйл ажиллагаанд маш сайн бөгөөд таны арьсыг ч эрүүл, залуу хэвээр байлгаж чадах хүн ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.