Ихэрийн ордонд төрсөн хүний төөрөг зурхай

Нийтлэг зан чанар
Өрнө дахины ихрийн орд гэдэг бол монгол зурхайн Хамтатгахын орд гэж нэрлэгддэг. Ихрийн ордонд төрсөн хүмүүстэй тааралдангуут нүдэнд чинь юм давхарлан харагдвал нүдний эмчид очих гэж яарах хэрэггүй. Ихрүүд хоёрдмол ааштай улс. Орон байр ажил төрөл, хувцас хунар, тэр ч байтугай сэтгэлтэй бүсгүйгээ ч хүртэл байн байн гэнэт өөрчлөхөд бэлэн улс, хурдан хөлтэй буд гаригт захирагддаг эл хүмүүс Юлий Цезарь шиг хэд хэдэн ажлыг нэгэн зэрэг гүйцэтгэж чадна. Тэд ялихгүй худал залахдаа ичихгүй. Гэхдээ тэр нь хортой ч юм биш. Санаандаа орсон юмыг бурж байгаа нь тэр. Ялт хэргийн замаар орох нь ховор.
Эрүүгийн хуулийг хүндэтгэдэг. 5, 6-р сард төрөгсөд өөрийн жинхэнэ санаа зорилгоо нягт нямбай нууж чадна. Загаснууд шиг өөрийнхөө жинхэнэ хүсэл зорилготой харшилдсан юм хийж байхдаа дуртай. Олонх ихэр мэргэжлийн зохиолчид болдог. Гэвч өөрийнхөө намтар, дурдатгал, ялангуяа хувийн захиагаа нийтлэхээс зайлсхийдэг. Учир нь тэдний өчигдөр хэлсэн санаа маргааш хэлэхтэйгээ зөрчилдөж болно.
Тэд юмыг хурдан уншдаг. Гэхдээ ном сэтгүүлийн хуудсыг араас нь эргүүлдэг муу зантай. Ихрүүд гоолиг уян налархай биетэй өндөрдүү нуруутай, зарим нь хонин бор нүдтэй, наранд борлох нь амархан цайвар царайтай, шар хар ямар ч үстэй байж болно. Эрэгтэй нь ч эмэгтэй нь ч өргөн магнайтай. Эрүүл мэнддээ их анхаарахгүй бол гэдэс ходоод уушиг, үе мөч, толгойн өвчин тусч болно. Тэд ямар нэг юманд хүрэх гэж үргэлж тэмүүлж байдаг. Тэр нь алдар нэр, эд, баялаг, хайр сэтгэл юу ч байж болно. Яав ч бүтэлгүй юм байж мэднэ.
Хэрэв эрэгтэй бол
Хайр сэтгэлтэй учирснаас эмэгтэй хүн хэцүү үед эр нөхрийнхөө мөрийг түшиж хамгаалуулах боломжтой боллоо гэж боддог. Харин ихрүүдэд энэ бол хамаарахгүй зүйл. Та амьдралынхаа ханийг даваа гаригт талханд явуулсан бол эөвхөн лхагвад л талхтай ирнэ гэж бодож байх хэрэгтэй. Хоёр өдөр хаана тэнэж явсныг нь та хэзээ ч мэдэхгүй. Гэсэн ч та ганцаардахгүй. Ихрүүд хоёрдмол зантай улс болохоор хоёр хүүхэнд хоёуланд нь хүрэлцэнэ. /Гурав дөрөв биш бол баярлан суух хэрэгтэй/ иймд ирээдүй нь тодорхой бус, амьдралын зорилго нь богинохон хугацаанд үндсээрээ өөрчлөгдөж ч мэдэх ийм хүнд дасаж чадах уу үгүй юу гэдгээ урьдаар сайн л бодох хэрэгтэй юм.
Гэсэн хэдий ч ихэрт дурласан хүн дотоод сэттэл рүү нь өнгийхгүй бол жаргалтай ч байж мэднэ. Ихрийг уйдаахгүй байхыг хичээ. Эргэн тойрны бүх юмыг сонирх. Ихэр өөртэйгээ тэнцүү ухаантай хань л эрэхээс бус зөвхөн тогооны хүн хэрэггүй гэдгийг санаж яв. Ингээд та ихэртэй алтан хуримаа үзтэл амьдран сууж болно. Ихрүүд хартай юу гэвэл гайгүй. Гэсэн ч зарим ихэр нэг бус удаа гэрлэдэг, Нэг биенд нь хоёр хүн оршиж байгаа болохоор эхнэр нь ч гэсэн хоёроос доошгүй байх хэрэгтэй.
Харин та өөрөө нөхрөөсөө дутуугүй ухаантай, тэгээд өөртэй чинь хамт байхад уйдахааргүй үргэлж сонирхолтой байдаг бол нөхрөө өөр хүүхэнтэй сээтэгнэнэ гэж айсны хэрэггүй, Ихрүүд хүүхдүүдээ эрхлүүлдэг, тэдэнтэйгээ үг хэлээ ололцдог. Сургуульд орохоос нь өмнө нэлээд юманд сургадаг эцгүүд. Харин сахилгын арга хэмжээг бол ээжүүд нь л авах хэрэгтэй.
Яагаад гэвэл тийм эцгүүд өөрсдөө сахилгад суралцах шаардлагатай. Ихрийн ордонд төрсөн удирдах ажилтан аль нэг пүүсийн ерөнхийлөгч болохоор төрсөн лугаа адил хүмүүс. Гэхдээ бүх насаараа тэд пүүсэд ажиллах сонирхолгүй. Алба тушаал нь өндөр ч бай, нам ч бай өглөө 9-өөс оройн 17 цаг хүртэл сандалдаа хүлүүлсэн мэт сууснаас пүүсийн дэг журмыг сахиулсан менежер юм уу пүүсийн дэд ерөнхийлөгч байхдаа дуртай. Пүүс ихрийг даргаар тавихдаа хурдан зуур үлэмж их өөрчлөлт гарна гэж хүлээж байх хэрэгтэй.
Тэд уламжлалд дайсагнаж, элдэв янзын шинэ юм бодож олно. Жишээ нь өөрийнхөө өрөөний тавилгыг хэд хэдэн удаа нааш цааш нь сэлгэж тавиулна. Харилцах утас нэмж тавина. Картотек хөтлөх талаар өөрийнхөө шаардлагыг тавьж нарийн бичгийн даргаа галзууруултал нь уурлуулна. Байгууллагынхаа өдрийн дэглэмийг өөрийнхөө санаанд бүрэн нийцтэл нь өөрчлөнө. Удирдах ажилтанд ихрийн сэтгэл санааны байдлыг тааж мэднэ гэдэг утгагүй ажил.
Учир нь тэр өнөөдөр таны ая занг цаг цагаар ажиглан, аяга кофе уухад зарцуулсан хоёрхон хормыг ч тооцох мөртлөө маргааш нь болохоор таны үдийн цайнаас хоёр цаг хожимдож ирсэн ч анзаарахгүй. Учир нь энэ үед тархи толгой нь пүүсийнхээ орлогыг хоёр гурав дахин нэмэгдүүлэх тухай дэвшилттэй төлөвлөгөө, том том санаа сэдээд завгүй байна. Танай пүүсэд хурдан сэтгэдэг, хурдан ярьдаг албан хаагчид бий юу? Тэд их залуу харагддаг уу? Залуу биш ч гэсэн залуу хүний байдалтай юу? Тэд тааж хэлэхийн аргагүй зан ааштай, тэвчээр дутмаг уу? Тийм бол тэд ихрүүд гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сайн ашиглаад байвал тэд яагаад аливаа хийсвэр санааг математикийн томъёо болгож болох чадалтайг хялбархан ойлгож болно.
Охин хонь, арслан, хилэнцийн ордонд төрсөн хүмүүсийн нэг адил ихрүүд ярвигтай үед хамаг хүчээ дайчилж хурдан шийдвэр гарган бушуу түргэн үйлдэл үзүүлэх төрөлхийн авъяастай. Ихэр нарийн бичгийн дарга буюу бичээч бол ховорхон олз. Учир нь аль нэг албан бичгийн талаар битүүхэн сэжүүр гаргахад л өөрөө уул бичгийг зохиогоод машиндчихна.
Хэрэв эмэгтэй бол
Олон татвар эмстэй байсан Султанууд битүүхэндээ атаархдаг эр хүн бол 5 сарын 22-ноос 6 сарын 21-нд төрсөн хүүхэнтэй гэрлэх хэрэгтэй, Харин тэд тэндүү эсэн бусангүй олон юм сонирхдог болохоороо үүлэн борооны явдалд амьдралынхаа өчүүхэн хувийг зарцуулах буюу эсзэл тэр нь мөрөөдөл болон хувирах нь бий. Ер нь ийм хүүхнүүд орой боловсордог. Тэгээд ч эр хүн л тэдний шунал тачаалыг хөдөлгөж чадах эсэхээс бүх юм хамаарна. Ихрийн ордны хүүхнийг хоёр хүнтэй явлаа гэж буруушаахын оронд өрөвдөх хэрэгтэй, Учир нь тэд хоёрдмол шинж чанартай болохоороо хоёр хүнд зэрэг дурлачихаад алийг нь гэхээ мэдэхгүй байж болно. Ихрийн ордонд төрсөн хүүхнийг эхнэр болгон авсан эр хүн эмсийн хүрээлэнтэй л боллоо л гэсэн үг.
Өөрөөр хэлбэл нэгэн биед олон талтай хоёр бие оршино. Жишээ нь анхны эхнэр нь нөхрийнхөө бүхий л шаардлагад зохицож, тэр ч байтугай ажил хэрэгч зөвлөгөө өгч чадна. Удаах эхнэр нь аль нэг эсэргүүцлийн жагсаалд оролцож нөхөр хүүхдээ мартчихаад шөнө дундаас хойш ирж байж ч мэднэ. Дараагийн эхнэр нь гэрийн ажилд дургүй. Ороо хураагаагүй, сав суулгаа ч угаагүй мөртлөө театрт эориулсан жүжиг бичээд завгүй сууж байна. Тэр эхнэр нөхөртэйгөө буддын шашин болон гүн ухааны элдэв асуудлаар марган ярилцаж чадна. Түүгээрээ гэр орны ажилд муухнаа тэнцүүлж дараагийн эхнэр нь хүүхэддээ хамаг цагаа зарна.
Сургуулийн ажил тоглоомонд нь хүртэл идэвхитэй оролцоно. Хичээлээ хий гэж шаардах боловч хүүхэддээ хатуу ээж биш. 5 дахь эхнэр нь гийчин ирэхээс өмнө гэр орноо янзалж, сайдыг урьсан ч нүүр улайхааргүй ширээ засч чаддаг зочломтгой эзэгтэй. Бас тансаг хувцаслан үнэтэй сүрчиг хэрэглэдэг. Ер нь язгууртны амьдралд зохицсон хүн хүмүүсийн харж, өөрийгөө харуулж болдог театр, үзэсгэлэнгийн газраар явах дуртай. Хэн нэгнийг нь дурьдаагүй орхичихсон бол гонсойх хэрэггүй. Тэртэй тэргүй танил харчууд тань таныг тааралдах бүрийдээ өөр өөр хүүхэнтэй явж байхыг чинь хараад жөтөөрхөж сүйд болно. Эхнэрээ л хайрлаж байх хэрэгтэй.
Хүүхэд ахуй цагтаа
АНУ-ын тоо бүртгэлийн товчоо 5-р сарын 22-ноос 6 сарын 21 -ны хооронд 2, 3-н ихэр хүүхэд бусад үеийнхээс ил үү төрдөг гэж нотолсон байна. Танайд ганц ихэр төрлөө ч гэсэн хоёр хүүхэд өсгөхийн дайтай л гэж мэд. Хөлд орох нь бүү хэл мөлхөж эхлэхэд нь нүд салгахгүй байхгүй бол нэг харахад чинь нэг газар байх шиг боловч огт өөр газар л байж байх вий. Гайхалтай хурдан хөдөлгөөнтэй Буд гариг түүнийг жолооддогийг бүү мартаарай. Хөдөлгөөнийг нь хязгаарлах нь сэтгэцэнд нь муугаар нөлөөлнө. Хорихоос аргагүй шаардлага гарвал дэргэд нь олон гоё ном, тоглоом тавьж өгөөрэй.
Гэсэн ч удаан тэсч чадахгүй хавь ойрын хүн тэсэхийн аргагүй сүртэй бархирна. Ихрийн ордны жаалууд өсөн торинох үедээ тогтворгүй тэвчээргүй зан гаргаж, хэд хэдэн юм зэрэг хийх гэж тэмүүлэн томчуудын уурыг хүргэх нь олонтоо. Ийм хүүхдүүд багшид бага зовлон учруулна. Үсгээ хурдан нүдэлж, санаагаа цаасан дээр буулгаж сурна. Юм болгонд дүйтэй, техник сонирхоно. Зураг зурна, хөгжим тоглоно, хичээл дээр өөр юм оролдож анхаарлаа сарьнуулах нь олон боловч үзэж буй юм нь сонирхолтой бол анхаарлаа төвлөрүүлж бас чадна.
Ихрийн ордонд төрсөн өсвөр насны хөвгүүд утаснаас хэдэн цагаар зүүгдэж найз охиноо, бас эзэмшихээр шийдсэн мэргэжлээ 7 хоног бүр сольж хөдөлгүүртэй ноцолдож, эвдэрсэн угаалгын машинаа засах гэж оролдоно. Охид нь мөчөөгөө өгөхгүй, уйлах инээх нь амархан ч эцэг эх нь үргэлж сонор соргог байх гээд хөгшрөх зав ч олдохгүй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







