Дэлхийн хамгийн өндөр охин

Бразилын 17 настай охин Элисан Сильва 2.05 метр өндөртэй. Түүнийг Дэлхийн хамгийн өндөр охин хэмээн Гиннесийн номд бичсэн юм. Тэгвэл өндөр охин саяхан найз залуутай болжээ. Найз залуу нь 22 настай, 1.63 метр өндөр гэнэ.

Найз залуу нь түүний хажууд жаахан хүүхэд шиг харагддаг ч гэсэн тэд бие биедээ маш их хайртай ажээ. “Хайр сэтгэлд нуруу хамаагүй шүү дээ. Би ирээдүйд загвар өмсөгч болно гэж боддог”  хэмээн Элисан хэвлэлийнхэнд ярьсан байна.

“Та хоёр яаж тэврэлдэж, үнсэлцдэг юм бэ” гэж үеийн залуус их асуудаг. Элисан их сайхан бүсгүй. Тийм ээ, тэр өндөр. Өндөр байх сайхан шүү дээ” гэж өндөр охины найз залуу Сильва Карвальо ярьжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.