Буржгар Сью эргэн иржээ
1990-ээд оны залуусыг хүүхэд ахуй цагт нь цэнхэр дэлгэцээр гарч, бидний сэтгэлийг баясгасан кино бол яахын аргагүй Буржгар Сью кино билээ. Тэрхүү кинонд тоглосон буржгар үст сэргэлэн охин буюу Алисан Портер хэдийнэ насанд хүрчээ.


Одоо АНУ-д болж буй "The Voice" шоуны 10 дугаар улирал болж байгаа билээ. Шоунд оролцсон нэгэн бүсгүй шүүгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бөгөөд буржгар Сью гэсэн нь шүүгчид болоод үзэгчдийн жинхэнэ шоконд оруулсан байна. Алисан Портер 4 сандлыг эргүүлж чаджээ. Шоуны шүүгч Фаррел Уиллиамс Алисанаас өнгөрсөн жилүүдэд юу хийсэн талаар асуухад "Би маш хүнд үеүдийг туулсан. Одоогоос бараг 8 жилийн өмнө миний амьдрал тогтвортой болсон. Би дуралсан, ээж болсон. Тэр цагаас эхлэн би сайн ээж байхыг л зорилгоо болгосон. Харин өнөөдөр та нарын ачаар би энд зогсож байна" хэмээн хариулжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







