Анжелина Жоли олны өмнө дахин ил гарлаа

Өчигдөр “World War Z” киноны нээлтийн үеэр Анжелина Жоли дахин олны өмнө ил гарлаа. Уг киноны гол дүрд жүжигчин Брэд Питт тоглосон юм. Тэрээр кинонй нээлтэнд эхнэрийн хамт ирж олны анхааралд өртжээ. Харин Жолигийн хувьд хөхний хорт хавдрын улмаас хоёр хөхөө тайруулснаасаа хойш анх удаа олны өмнө гарсан төдийгүй улаан хивсний ёслолд оролцжээ.

Анжелина Жоли улаан хивсний ёслолд оролцохдоо цээжээ хаасан загвартай хар өнгийн урт даашинз өмссөн байна. Түүнчлэн цугларсан олонд гарын үсгээ зурж өгч, өөрийнхөө эрүүл мэндийг тун сайн байгаа тухай ярьжээ.


Дашрамд дурьдахад Брэд Питт тархины хорт хавдартай болсон тухайгаа өмнө нь мэдэгдсэн. Тэрбээр киноныхоо нээлтийн үеэр хэлэхдээ “Би заримдаа ой ухаанаа алддаг нь үнэн. Гэхдээ үхэлд хүргэх аюултай эсэхийг хараахан тодруулаагүй байна” гэжээ.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.